Хөл хорионы үед уур бухимдлаа ХЭРХЭН УДИРДАХ вэ?

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 18

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр СЭМҮТ-ийн эмч н.Гантулга уур бухимдлаа хэрхэн удирдах талаар "Уур бухимдлыг дотроо удаан хадгалах нь сэтгэлзүйн эрүүл мэндэд таагүй нөлөө үзүүлдэг. Сэтгэл түгшилтэд орно, гутарна, өөрийгөө буруутгана, стресст өртөмтгий болно. Нийгэмд хүн хоорондын харилцааны зөрчил эхэлж, хүмүүст өөрийгөө буруугаар таниулна. Уур бухимдлаа зөвөөр тайлж, тайвширч чадахгүй бол даралт ихсэх, зүрхний хэм алдалт, судасны нарийсал үүснэ, архаг ядаргаа үүснэ. Бодисын солилцоо алдагдана. Иймээс хамгийн түрүүнд гүнзий амьсгал аваад тайвшруулах амьсгалын дасгалуудыг хийж, дотроо 10 хүртэл тоолж эхэл. Тухайн орчноосоо, зөрчилдөөд байгаа хүнээсээ түр холдож, тэр хүний оронд өөрийгөө тавьж бодоорой. Ийм нөхцөлд би яах байсан бол гэх зэргээр бодож, өөрийгөө ятгаж тайвшруулж болно. Мөн тэмдэглэл бичих хэрэгтэй" гэж зөвлөлөө. 

Уур бухимдал цааш үргэлжлээд байвал мэргэжлийн хүнээс сэтгэлзүйн зөвлөгөө авах шаардлагатай гэсэн үг юм. Харьяа дүүргийн сэтгэцийн эмчдээ болон хувийн сэтгэлзүйн төвүүдэд, мөн СЭМҮТ-д хандах, 1800 2000 утсаар холбогдох зэргээр арга хэмжээ аваарай. 

Хөл хорионы нөхцөл байдалд уур бухимдлаа шийдмээр байгаа бол яавал өөрт таатай байхаар байна, түүнийхээ дагуу төлөвлөгөө гаргаад, өдрийг эерэгээр өнгөрүүлэхийг хичээгээрэй.

Коронавирусний нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл унших бол ЭНД дарна уу!

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top