КОВИДЫН ХҮНД НӨХЦӨЛИЙН улмаас НАС БАРАХ тохиолдол нэмэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 18

Эрүүл мэндийн яамнаас коронавиурсний тархалт, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт 11963 хүнээс шинжилгээ авахад 1340 хүн коронавирусний халдвар авсан нь тогтоогдлоо. Эдгээрийн 1220 нь Улаанбаатарт, 119 нь орон нутагт бүртгэгдэж, нэг тохиолдол зөөвөрлөгджээ. Өнөөдрийн байдлаар ийн өвчилсөн хүний 21995-д хүрч байна.

Өнгөрсөн хоногт халдварын улмаас гурван хүн нас барж, нас барсан 44 дэх тохиолдол бүртгэгдлээ.  Нас барсан иргэд бүгд Ковидын хүнд нөхцөлийн улмаас гэсэн оноштой байжээ. Тодруулбал, 
 

  • 44 настай, эрэгтэй. Дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдаж, СБД-ийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Ковидын хүнд нөхцөл гэсэн оноштойгоор нас барсан. 
     
  • 51 настай, эмэгтэй. Дөрөвдүгээр сарын 17-нд онош нь батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан. Ковидын хүнд нөхцөл гэсэн оноштойгоор нас барсан. 
     
  • Дөрөвдүгээр сарын 15-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтсэн ба биеийн байдал хүндэрсний улмаас өчигдөр нас барсан байна. 

Өнөөдрийн байдлаар
 

  • Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол - 21995
  • Эдгэрсэн хүний тоо - 11877
  • Нас барсан - 44
  • Улаанбаатарт бүртгэгдсэн халдварын тоо - 18876
  • Орон нутагт бүртгэгдсэн халдварын тоо - 2549 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд эмнэлгээс 190, гэрийн тусгаарлалтаас 237, нийт 427 хүн эдгэрч, дараагийн шатны тусгаарлалтад шилжсэн гэх мэдээллийг ЭМЯ өглөө.

Улаанбаатарт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлууд 150 гаруй хороог хамарч байгаа бөгөөд орон сууцны хорооллуудаас ихэвчлэн илэрч байгааг ЭМЯ-ын хэвлэлийн төлөөлөгч анхаарууллаа.

Тиймээс байрны гадаа хүүхдүүдээ тоглуулах, удаан хугацаанд салхилах, дэлгүүрээр ойр ойр үйлчлүүлэх зэргээс болгоомжилж, зөвхөн шаардлагатай тохиолдолд халдвар, хамгааллын дэглэмээ барин зөвшөөрөгдсөн орчинд гарахыг иргэдэд анхааруулж байна. 
 

ОРОН НУТАГТ ХАЛДВАР БҮРТГЭГДСЭН БАЙДАЛ
 

  1. Дархан-Уул +33 (Нийт 287)
  2. Орхон +2 (Нийт 282)
  3. Сэлэнгэ +4 (Нийт 349)
  4. Хэнтий +11 (Нийт 43)
  5. Дорнод +8 (Нийт 15)
  6. Сүхбаатар +12 (Нийт 126)
  7. Дундговь +2 (Нийт 28)
  8. Дорноговь +0 (Нийт 59)
  9. Чойр +0 (Нийт 32)
  10. Төв +22 (Нийт 494)
  11. Булган +0 (Нийт 72)
  12. Архангай +8 (Нийт 249)
  13. Баянхонгор +8 (Нийт 76)
  14. Өвөрхангай +0 (Нийт 183)
  15. Хөвсгөл +0 (Нийт 58)
  16. Завхан +0 (Нийт 19)
  17. Увс +0 (Нийт 13)
  18. Ховд 5 (Нийт 162)
  19. Баян-Өлгий +0 (Нийт 2)

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.118.251) 2021 оны 04 сарын 18

Өө АНын их хурлаас болоод хот хөдөөгүй тарчихлаашдээ пиздаа.

0  |  0
ЗОЧИН(64.119.16.212) 2021 оны 04 сарын 18

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМ АВЧ ЧАЛАХГҮЙ БАЙНА ШДЭЭ ЭНЭ МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ЧИНЬ6.ХҮНД ОНОШ ХҮН ОНОШ ГЭЭД ДЭМИЙРЧ ЯМАРЧ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХГҮЙ БАЙЖ. УУШИГНЫ АППАРАТАА ОЛЖ ИРЭЭЧ ТЭР САРАНТУЯА АВГАЙГААСАА НЭХЭЭЧ. МӨНГӨ НЬ ХААЧСАН ЮМ БЭ. САЙД ХҮН БАЙЖ УЛСЫН АЖЛЫГ БОДОХГҮЙ ХҮҮДҮҮДЭЭ ДАРГА БОЛГОХ ТАЛААР Л БОДОЖ ЯВСАН БАЙНА ЛЭЭ ШДЭЭ ТЭР АВГАЙ ЧИНЬ.

0  |  0
zojin(202.179.25.29) 2021 оны 04 сарын 18

humuusiin ami nasiig ersdeld oruulsan snunag setgeldee hutlugdsen hhuysuudiin emj nariig shuud tcaazal

0  |  0
Иргэн(124.158.64.109) 2021 оны 04 сарын 18

Бүх хүмүүсээ тараа юу л байна газар нутаг байна

0  |  0
иргэн (202.179.25.105) 2021 оны 04 сарын 18

Иргэд олноороо Халдвар авч Амь насаа алдаж ббайгаа нь МАН ЗГ УОК ЕС Оюунэрдэнэ Буруутай,

0  |  0
Олон жил(202.9.46.62) 2021 оны 04 сарын 18

Чимгээ захиралтай СБД ийн нэгдсэн эмнэлэг олон хүн цааш харуулнаа. Бузар авилгачин авгай бдаг

1  |  0
Top