КОВИД ТОЙМ I Тахлын үеийн улс төр ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 20

Өдрөөс өдөрт нэмэгдэх өвчин нь хүндэрсэн, нас барсан тохиолдлын тоонд цочирдож, эргэн тойрныхоо хэн нэгнийг ковидын улмаас амьсгал хураахыг харах эмгэнэлт үеийг туулж яваа ард түмэн Монголын төр засаг, төрийн тэргүүн, намуудын тэмцэл, тулааныг даахгүйд хүрч байна.

Сэтгэл санааны маш хүнд дарамттайгаар хөл хорионд суугаа ард түмнээ төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нь өчигдөр бүх нийтээр нь бухимдууллаа.

Эмнэлгүүд эмчгүй болж, байж болох бүх газарт ор дэлгэж, тэтгэвэрт гарсан эмч, эмнэлгийн ажилтан, сайн дурынхныг дуудаж, эрүүл мэндийн салбар нь элгээрээ хэвтэж, “сэхээ”-нд орж байгаа энэ аймшигтай дүр зураг дундуур яаж улс төрийн амбиц, хувийн шуналаа эхэнд тавьж болдгийг бид төр түшиж, тэргүүлж яваа улстөрчдийн олон жишээнээс харж байна.

МАН-ыг тараа гэсэн Ерөнхийлөгчийн захирамж, түүнийг улсынхаа хуулийг уландаа гишгэлээ гэж буруутгах нам, улстөрчдийн мэдэгдэл, өширхөл улс орноо хэрхэн самарч болдгийг нүдэн дээр харуулж байна.

Улстөржсөн шийдвэрүүдээс улбаалж, эмч нар гудамжинд гарч ирэн, мэдэгдэл хийлээ. “Цэрэг арми хөдөлгөх гэж байна” гэсэн цуурхалаас болж Монголын Зэвсэгт хүчин бас хэвлэлийн бага хурал зарлан бужигналаа. Бужигнууллаа.

Үндсэндээ улстөржсөн үйлдлүүдийн араас улстөржиж болохгүй салбарынхан хариу барьж, мэдээлэл хийдэг жишиг Монголд тогтлоо. Өнөөдөр (2021.04.20) гэхэд хоёр хэвлэлийн хурал болов. 

НЭГ. Эхлээд "ХӨСҮТ-ийн эмч нар PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг” гэх мэдээлэлтэй холбогдуулж, Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, ХӨСҮТ-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран мэдээлэл хийв.  

“Эрүүл мэндийн салбарын ажилчдын нэр хүндэд санаатайгаар халдаж байна” гэж тэд үзэж байгаа бөгөөд ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний хорооны дарга О.Баатарчулуун "ХӨСҮТ-д Тагнуул, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хамтарсан шалгалт орсон нь үнэн. “ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд Монгол Улсыг коронавирусийн цар тахалд живүүлсэн үү” гэсэн маш хүнд гарчигтай нэвтрүүлэг яг энэ үетэй таарч олон нийтэд хүрсэн. Ийм нэвтрүүлэг гарсан нь ХӨСҮТ-д буюу голомтод ажиллаж байгаа эмч, ажилчдад маш хүнд цохилт боллоо. Нэвтрүүлэгт нэр дурьдагдсан ажилчид өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд ажлаа хийх ямар ч хүчгүй болсон. Энэ бүгдийг бид зохион байгуулалттай буюу цар тахлын дэгдэлтийн бурууг ХӨСҮТ рүү зохион байгуулалттайгаар тохож байгаа үйлдэл гэж харж байна. Бүх бурууг ХӨСҮТ рүү чихэж байгаа улс төрийн зорилго цаана нь байна.

Үнэндээ эмч ажилчид хоёр жилийн турш халдвартай тэмцэн ажиллаж ирсэн энэ хугацаанд төр засгийн шийдвэр бүгд зөв байгаагүй. Хоногийн халдварын тоо, нас баралтын тоо өдрөөс өдөрт нэмэгдэх өнөөдрийн энэ бодит байдлыг ХӨСҮТ-ийн мэргэжилтэн, тархвар судлалын докторууд аль эртнээс анхааруулж, зөвлөж байсан. Хөл хориогоо сайн тавиад өгөөч гээд гуйж ирсэн. Хамгийн сүүлд, сарын өмнө Засгийн газраас “Хөл хорих шаардлагагүй” гэж хэлэхэд ХӨСҮТ-ийн хашаанд байгаа эмч, ажилчид бид үнэхээр шоконд орсон. Хөл хорих шаардлагагүй гэж хэлсэн үгнээс хойш сарын дараа гэхэд аюул нь ингэж гарч ирж байна” гэж мэдэгдсэн юм.

ХОЁР. Үүний араас Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ) мэдээлэл хийлээ. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр МАН-ыг тараах тухай захирамж гаргасныхаа дараа ЗХЖШ-д очиж уулзсан нь “Даарин дээр давс нэмсэн” үйлдэл болсон юм.

Эрх барьж буй намыг тараах тухай мэдэгдэл хийснийхээ дараа Зэвсэгт хүчний салбарынхантай уулзсан энэ цаг хугацааны давхцал иргэдийг бухимдуулахад хүргэсэн нь үнэн. Эцэстээ генералууд Монголын улс төрийн хэрүүлд байр сууриа илэрхийлдэг болж байна.

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг энэ талаар "Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийснийхээ дараа ЗХЖШ дээр ирсэн нь үнэн. Ерөнхийлөгч Цэргийн албыг сайжруулах асуудлаар гаргасан ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар ярилцсан. Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг хойшлуулж, ямар арга хэмжээ зохион байгуулах боломжтой талаар хэлэлцсэн. Мөн Цэргийн нэгдсэн холбоотой хамааралтай үйл ажиллагааны талаар лавлаж асуусан. Зэвсэгт хүчний салбар улс төрөөс ангид байж, улс орны аюулгүй байдлыг хангах хуулийн зохицуулалттай. Зэвсэгт хүчнийг улс төртэй холбож, олон нийтэд сөрөг мэдээлэл цацах нь хууль зөрчиж буй үйлдэл бөгөөд зэвсэгт хүчинд итгэх иргэд олон нийтийн итгэлийг бууруулж, цаашлаад үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах, гадны улсын өгөөш болгох нөхцөл байдлыг бүрдүүлдэг. Зэвсэгт хүчнээ улс төржүүлэх, улс төрийн үйл ажиллагаандаа татан оруулснаар иргэний дайнд хүргэж, улс орноо мөхөөх хүртэлх түүх олон бий. Энэ гашуун түүх манай Монголд бүү тохиолдоосой гэдгийг ЗХЖШ-ын даргын хувьд хэлье” гэж мэдэгдлээ.

Эмч, зэвсэгт хүчин, иргэд... Ер нь хэнийг ч ийм мэдэгдэл хийхэд битгий хүргэ л дээ. "Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй" гэж чин үнэн үг бий.

Үнэхээр айж байна. Иргэдийн сэтгэл зүй өвчин зовлонгийн энэ үед маш эмзэг байгаа. Энэ эмзэг мэдрэмж дундуур “Нам, улс төр, сонгууль, иргэний дайн, эсэргүүцэл” гэдэг үгийг сонсмооргүй байна. Бүр чихээ дармаар санагдаж байна.

Эргэн сануулъя. Өнөөдрийн байдлаар 3520 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 926 нь хүндэвтэр, 253 нь хүн, 63 нь маш хүнд байдалд байна. Тун удахгүй Монголд өдөртөө хэдэн зуун нас баралт бүртгэгдэж, хэдэн мянган хүн халдвар авч, бидний хэзээ ч төсөөлж байгаагүй хүнд нөхцөлд очихгүй гэх баталгаа өнөөдрийн энэ өнгөн дээрээс лав харагдахгүй байна.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tunga(123.1.111.201) 2021 оны 04 сарын 21

Shudarga bus baidal herees heterch bn ard tumen duugui baisar irsenii l gai. Dor dor n heldeg bsn bol ingej davarch ard tumniig yaduuruulhgui l bsn bhd daa. Sarangerl gj ng ner hicheesen bertgchin avgai yu ch hiilgui baahan tuslamjin mongo tsuslachihaad hedhen apprat ch avvh taviagui bsn bnshde. Teriig odoo jinkene shiitgeh hergtei. Tegd nodnin hudlaa baahn hol horij huuhduudig hohirooson. Hudlaa avgai

0  |  0
Зочин(202.9.46.146) 2021 оны 04 сарын 21

Заавал Баттулга л дэвших ёстой юмуу яагаад ингэж улайраад байдгын хууль зөрчөөд байна цэцийн дүгнэлтг гарсан биздэ.одоо жагсаал цуглаанд уриалаад хэдэн төгрөгөөр хүмүүсийг хөлсөлчихсөн нөгөөдүүл нь жагсана .мөнгө хүчтэй мөнгөний боол тэр хүмүүс өрөвдөлтэй баригдах дээрээ тулвал та нарыг инээж хаяад л сингапур луу эзэн лүүгэ эхнэр лүүгээ явчна.та нар ялыг нь үүрнэ ш дээ.өрсөлдөгчөө муулж нэр нүүргүй болгодог хар санаат Жонхуутай өрсөлдөхийг хэн ч хүсэхгүй тэрийгэ мэдээд нэр дэвших гэж улайраад үхэх гэж байгаа биздээ шударгаар өрсөлдөөд хэн нь ялахыгаа шийдье Хүрэлсүхээ гэж ч байх шиг.

0  |  0
zochin(73.111.180.213) 2021 оны 04 сарын 21

Battulga boliochee

1  |  0
Zochin(202.126.89.158) 2021 оны 04 сарын 21

Манай ерөнхийлэгч ямар ажил амжуулаад яваад байгаа юм бэ

0  |  0
Zochin(202.126.89.158) 2021 оны 04 сарын 21

Манай ерөнхийлэгч ямар ажил амжуулаад яваад байгаа юм бэ

0  |  0
үхэр монгол(202.9.40.206) 2021 оны 04 сарын 20

үйлдвэрчний эвэлэл гарах цагтаа гараагүй хууль хэрэгжих болхоор л даатгалын шимтгэл гээд , муусай эмч нар зодуулсан хүүхэд шиг юуухнэв дээ., нөгөө их эх оронч өрөгсөн тангарага гээд л хаана байна, хуулийн хариууцлага алдсан бол шийтгэх л хэрэгтэй, болохгүй бол хятадаас ардын чөлөлөх армийн эмлэгийн багийг урина, үгүй бол тээр жилийн налайхийн осол шиг орос цэрэгийн анги нэгтэл залахгүй л бол соёлын довтолгоо маань дуусцан юм байна

0  |  1
Иргэн(124.158.81.188) 2021 оны 04 сарын 20

Тэр хэн бэ ? - гэдэг нэртэй тэнэг нэвтрүүлгийг хааяа !! ярьж чаддаггүй тэнэг охинд микрофон бариулж мэрэгжилийн сэтгүүлчидийг доромжилж байна !!!!!!

1  |  0
Иргэн(202.126.89.228) 2021 оны 04 сарын 21

Муу эр дайнд хөөрнө гэдэг шиг энэ цэрэггүй жанжин хэвлэлийн хурал хийдэг нь юу вэ?

2  |  2
ЕРӨНХИЙЛӨГЧ МАНДТУГА(202.9.46.146) 2021 оны 04 сарын 21

” АЙВАЛ БҮҮ ХИЙ ХИЙВЭЛ БҮҮ АЙ ХИЙСЭН БОЛ БҮҮ ХАРАМС . ” ЧИНГИС ХААН

1  |  3
Top