КОВИД ТОЙМ I Дотоодод илэрсэн халдварын БҮХ МЭДЭЭЛЭЛ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 12 сарын 02

Монгол Улс дахь "Ковид-19" халдварын нөхцөл байдлын нэгтгэсэн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэж байна. 


Өнөөдрийн байдлаар (2020.12.02) Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 812 боллоо. Одоогоор улсын хэмжээнд 445 батлагдсан тохиолдол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

ХӨСҮТ: 250 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал маш хүнд нэг, хүнд гурав, хүндэвтэр 29, хөнгөн 217 өвчтөн байна. 

Цэргийн төв эмнэлэг: 195 хүн эмчлүүлж байгаагаас (Сэлэнгэ-118, Дархан-24, Говьсүмбэр-2, Дорноговь-3, Архангай-4, Орхон-4, УБ-40) биеийн байдал маш хүнд хоёр, хүнд хоёр, хүндэвтэр 48 хүн байна. 

Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 2197 хүн байгаагаас нийслэлд 1308 нь байна. Тэдгээрийн 1297 нь Монгол Улсын иргэн бол 11 нь гадаадын ажиллах хүчний хүмүүс аж.

Түүнчлэн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 513 хүнийг улсын хэмжээнд тусгаарлаад байна. 


 

УЛААНБААТАР ХОТ
 

  • Нийт батлагдсан тохиолдол 90. Эдгээрийн ойрын хавьтал 1067 хүн байгаагаас 1063 хүнийг шинжилгээнд хамруулж, шинжилгээ үргэлжилж байна. Хоёрдогч хавьтлын тоо 17619 байгаагаас бүгд шинжилгээнд хамрагдсан, одоогоор халдвар илрээгүй.


СЭЛЭНГЭ АЙМАГ
 

  • Нийт батлагдсан тохиолдол 183 байгаагаас аймгийн төв Сүхбаатар суманд 178, Мандал суманд гурав, Алтанбулаг суманд хоёр тохиолдол бий. Нийт ойрын хавьтлын тоо 1200 байгаагаас 1194 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. 


ДАРХАН-УУЛ АЙМАГ
 

  • Нийт батлагдсан 44 тохиолдол байгаагийн 770 ойрын хавьтал тогтоогдож, 584 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. 


ГОВЬСҮМБЭР АЙМАГ
 

  • Нийт тохиолдолтоо дөрөв байгаагаас ойрын хавьтлаар 162 хүнийг тогтоож, шинжилгээнд хамруулсан. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нэмж халдвар илрээгүй.


ДОРНОГОВЬ АЙМАГ
 

  • Нийт 21 тохиолдол батлагдсанаас Айраг суманд тав, Замын-Үүдэд 16 бүртгэгдсэн. Үүнээс ойрын хавьтлын 443 хүнийг тогтоож, 441 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. 


ОРХОН АЙМАГ
 

  • Халдварын батлагдсан тохиолдлын тоо 24 байгаагаас ойрын хавьтлын 428 иргэнийг шинжилгээнд хамруулсан. 


АРХАНГАЙ АЙМАГ
 

  • Нийт батлагдсан тохиолдлын тоо гурав байгаагаас ойрын хавьтлын 30 хүнийг тусгаарлан, шинжилгээнд хамруулсан. 

 


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд
 

  • Улаанбаатарт - 6
  • Сэлэнгэ аймагт - 3
  • Орхон аймагт - 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ. 


Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 2020.12.02-ний өдрийн байдлаар
 

  • Улаанбаатар хот - 90
  • Сэлэнгэ аймаг - 183
  • Дархан-Уул аймаг - 44
  • Орхон аймаг - 24
  • Дорноговь аймаг - 21
  • Говьсүмбэр аймаг - 4
  • Архангай аймаг -3 
     


Нийт батлагдсан тохиолдлын тоо - 812

  • Дотоод дахь халдварын тоо - 429
  • Зөөвөрлөгдсөн тохиолдол - 383
  • Энхсарангийн голомт - 49 
  • ХӨСҮТ-ийн эмч, ажилчид - 11
     

 

 

Top