7 ХОНОГТ I 6966 хүн халдвар авч, ХАМГИЙН ӨНДӨР түвшинд хүрлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 18

Сүүлийн 24 цагт 11963 хүнээс шинжилгээ авахад 1340 хүн коронавирусний халдвар авсан нь тогтоогдлоо. Эдгээрийн 1220 нь Улаанбаатарт, 119 нь орон нутагт бүртгэгдэж, нэг тохиолдол зөөвөрлөгджээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Улаанбаатар хотын өвчлөл маш өндөр байна. Өмнө нь төсөөлж байснаас илүү хүнд байдалд байна. Өвөл хорьж байсан хатуу хөл хорио, өнөөдрийн хөл хорионы нөхцөл байдал тэнгэр, газар шиг зөрүүтэй байгаа. Улаанбаатарт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлууд 150 гаруй хороог хамарч байгаа бөгөөд орон сууцны хорооллуудаас ихэвчлэн илэрч байгаа. Тиймээс байрны гадаа хүүхдүүдээ тоглуулах, удаан хугацаанд салхилах, дэлгүүрээр ойр ойр үйлчлүүлэх зэргээс болгоомжилж, зөвхөн шаардлагатай тохиолдолд халдвар, хамгааллын дэглэмээ барин зөвшөөрөгдсөн орчинд гарахыг иргэдэд анхааруулж байна. 

Өнөөдөр мэдээлж буй халдварын тоо энэ удаагийн хатуу хөл хорионоос өмнө халдвар авсан хүмүүсийг хамарч байгаа ба тэдгээр өвчтөнүүдийн нууц үе өнгөрснөөр илэрсэн тохиолдлууд гэдгийг эмч, мэргэжилтнүүд сануулж байна. Хатуу хөл хорионы үр дүн хараахан гарах болоогүй. Ирэх долоо хоногоос үр дүн мэдрэгдэх дүр зураг ажиглагдаж байгаа. Өнөөдрийн бодит байдлаар бол Улаанбаатар хотын тэр дүүрэг, тэр хороо, тэр байр халдварын эрсдэлтэй байна гэж хэлэх боломжгүй болсон. Таны эргэн тойронд халдвар тарсан байгаа гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй" гэдгийг анхаарууллаа. 

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР
 

  • Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол - 21995
  • Улаанбаатарт бүртгэгдсэн халдварын тоо - 18876
  • Орон нутагт бүртгэгдсэн халдварын тоо - 2549
  • Нас барсан - 44
  • Эдгэрсэн хүний тоо - 11877

Эмнэлэгт эмчлүүлж байгаа хүний тоо - 3202
 

  • Хөнгөн – 2054 (64.1%)
  • Хүндэвтэр – 860 (26.9%)
  • Хүнд - 231 (7.2%)
  • Маш хүнд – 57  (1.8%)
  • Гэрээр эмчлүүлж байгаа өвчтөн - 4604
     

ЭНЭ 7 ХОНОГТ

(2021.04.12 - 2021.04.18)

Халдварын бүртгэгдсэн шинэ тохиолдол - 6966
 

  • Даваа гаригт (IV.12) - 704
  • Мягмар гаригт  (IV.13) - 885
  • Лхагва гаригт (IV.14) - 1208
  • Пүрэв гаригт (IV.16) - 742
  • Баасан гаригт (IV.17) - 1107
  • Бямба гаригт (IV.18) - 980
  • Ням гаригт (IV.19) – 1340

Улаанбаатар хотод бүртгэгдсэн - 6317
 

  • Даваа гаригт (IV.12) - 598
  • Мягмар гаригт  (IV.13) - 836
  • Лхагва гаригт (IV.14) - 1094
  • Пүрэв гаригт (IV.16) - 654
  • Баасан гаригт (IV.17) - 1020
  • Бямба гаригт (IV.18) - 895
  • Ням гаригт (IV.19) - 1220

Орон нутагт бүртгэгдсэн - 644
 

  • Даваа гаригт (IV.12) - 106
  • Мягмар гаригт  (IV.13) - 48
  • Лхагва гаригт (IV.14) - 114
  • Пүрэв гаригт (IV.16) - 88
  • Баасан гаригт (IV.17) - 84
  • Бямба гаригт (IV.18)  - 85
  • Ням гаригт (IV.19) - 119

Нас баралт - 22 (Нийт бүртгэгдсэн тохиолдол 44)
 

  • Даваа гаригт (IV.12) - 3
  • Мягмар гаригт  (IV.13) - 2
  • Лхагва гаригт (IV.14) - 2
  • Пүрэв гаригт (IV.16) - 2
  • Баасан гаригт (IV.17) -  6
  • Бямба гаригт (IV.18) - 4
  • Ням гаригт (IV.19) - 3

Өнгөрсөн хоногт халдварын улмаас гурван хүн нас барж, нас барсан 44 дэх тохиолдол бүртгэгдлээ.  Нас барсан иргэд бүгд Ковидын хүнд нөхцөлийн улмаас гэсэн оноштой байжээ. Тодруулбал, 
 

  • 44 настай, эрэгтэй. Дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдаж, СБД-ийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Ковидын хүнд нөхцөл гэсэн оноштойгоор нас барсан. 
     
  • 51 настай, эмэгтэй. Дөрөвдүгээр сарын 17-нд онош нь батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан. Ковидын хүнд нөхцөл гэсэн оноштойгоор нас барсан. 
     
  • Дөрөвдүгээр сарын 15-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтсэн ба биеийн байдал хүндэрсний улмаас өчигдөр нас барсан байна. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн (202.179.25.105) 2021 оны 04 сарын 18

Халдвар ингэж их нэмэгдэж Өвчлөл ихссэний шалтгаан ердөө л МАН ЗГ ЕС Оюунэрдэнийн Эрдэмтэд , Эмч мэргэжилтэнгүүдын Анхааруулга сануулгх зөвлөгөөг Үл хайхарч Эсэргүүцэж байсны Гор Иргэд өвчилж, Амь насаа алдацгааж эхэллээ, ЕС Оюунэрдэнийг Огцоруулж хатуу хариуцлага тооцох хэрэгтэй,

0  |  0
zochin(103.212.118.251) 2021 оны 04 сарын 18

Өө халдвар огцом ихэсчихээр нь гайхаад байсан чинь АНынхан их хурал хийгээд хот хөдөөгүй тараачихсан гэж байна шдээ пизда. Лаларууд чинь хэдэн мянган хүн цуглуулаал бөөгнөрч сууцгаагаад байсан.

0  |  0
zochin(103.212.118.251) 2021 оны 04 сарын 18

Дахиад 300к. Тэгээд сунгалт хиймээр бна.

0  |  0
zochin(103.212.118.251) 2021 оны 04 сарын 18

Дахиад хүн болгонд 300к өгөөд 14 хоног сунгая!!!

0  |  0
зочин(103.26.194.8) 2021 оны 04 сарын 18

Ингээд зарлаад мандуулаад байхаар Хятад хаалгаа хаахаас яахав. Улс төржөөд заваараад байна уу даа гэж харагдах юм аа \n .5 хоногт илэрдэг болсон гээд байсан 8 хонолоо илэрч дуусмаар юм. Энэ мэтээр хөл хориод 6 сарын 8 нд л нээх юм байна даа.

1  |  0
Зочин(103.26.194.208) 2021 оны 04 сарын 18

Наад 221 ээ засаа,

1  |  0
Top