КОВИД ТОЙМ I Эрүүл мэндийн байгууллагууд ХӨЛ ХОРИОГ СУНГАХ саналтай байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 13

Хөл хорио тогтоосон өдрүүд үргэлжилж байгаа ч зөвшөөрөгдөөгүй салбарын ажилтнууд, ахмад настнууд автобусаар зорчих зэргээр дэглэм зөрчиж, хувь хүний харицлагагүй байдал гаргах тохиолдол цөөнгүй байгааг холбогдох албаныхан хэлсээр байна. 

Дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн улс даяар хатуу хөл хорионы дэглэмж шилжсэн ч халдварын тоо буурахгүй байгаа тухайд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа өнөөдөр "Хөл хорио тогтоосноос хойш өвчлөл саардаг. Өнөөдөр 800 гаруй тохиолдол батлагдсан нь нууц үеийн хугацаагаар тооцвол 4-6 хоногийн өмнө халдвар авсан хүмүүс юм. Хөл хорионы үр дүнг харах хараахан болоогүй байна. Халдварын тоо, эндэгдлийг бууруулах нь хөл хорионы хугацаанаас хамаардаг зүйл. Бид тодорхой тооцооллыг хийгээд явж байгаа. Хатуу хөл хориог ямар хугацаагаар тогтоохоос үр дүн хамаарна" гэсэн тайлбар өгсөн юм.  

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа өнөөдөр мөн Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр энэ удаагийн хөл хорионы үр дүнгийн талаарх тооцооллыг танилцуулсан. 

Тэрбээр “Тархалтын нөхцөл байдлын тооцооллоор 15 хоногийн хөл хорионы хугацаанд халдварын тархалтын үзүүлэлт 1.3 хувь, вакцинд хамрагдаж дархлаа тогтсон хүмүүс 70 хувь гэж тооцвол өвчлөлийн нөхцөл байдал 15 хоногийн дараа ялимгүй буурна. Ингэж ялимгүй буураад эргээд бага зэргийн давлагаа гарахаар харагдаж байгаа. Энэ давлагаа нь долоодугаар сарын сүүл орчмоор буурах тооцоололтой байна. Харин 28 хоногийн хөл хорионы тооцооллыг яг адилхан хийж үзвэл, ойролцоогоор тавдугаар сарын 8 гэхэд халдварын тархалт огцом буурахаар харагдаж байна. Энэ тооцооллоор долоодугаар сарын эхэн гэхэд өвчлөлийн тоо өдөрт 10-аас доош орохоор харагдаж байгаа” гэсэн юм. 

Түүнчлэн “Бидэнд халдварыг нэлээд хэмжээнд бууруулах уу, эсвэл эрүүл мэндийн ажилтнууддаа нэг удаа амьсгаа авах чөлөө өгөх үү гэсэн хоёр сонголт л харагдаж байгаа. Бидний зүгээс аль болох урт хугацаагаар хөл хорио тогтоох шаардлагатай гэж үзэж байна” гэсэн байр суурийг тэрбээр мөн илэрхийлсэн.

ХӨСҮТ аль болох урт хугацаагаар хөл хорио тогтоох шаардлагатай гэж үзэж байна

Сануулахад, өнгөрсөн 24 цагийн хугацаанд 885 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрсэн ба эдгээрийн 836 нь Улаанбаатарт, 48 нь хөдөө, орон нутагт бүртгэгдлээ. 

Санаа зовоож буй гол асуудал нас барсан иргэдийн тоо буурахгүй байгаа төдийгүй насны хувьд залуужиж байгаа явдал юм. Өнгөрсөн 24 цагт гэхэд халдвар авсан хоёр иргэн нас барсан ба тэдний нэг нь 20, нөгөө нь 60 настай өвчтөн байжээ. Монголд өнөөдрийн байдлаар коронавирусний улмаас нас барсан тохиолдол 27 хүрээд байна.

Дараагийн нэг асуудал гэвэл эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэний сацуу эмнэлгийн ажилчид, эмч нар өөрсдөө халдварт өртсөнөөс болж боловсон хүчний дутагдалд орж мэдэхээр байдал үүссэн бэрхшээл бидэнд байна. Дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарын 397 ажилтан халдвар авчээ. Энэ нь нийт өвчлөлийн 2.6 хувийг эзэлж байгаа аж. Халдвар авсан эрүүл мэндийн ажилтнуудын 273 буюу 68,7 хувь нь ажил үүргээ гүйцэтгэж байгаад халдварт өртсөн бол 124 нь буюу 31,2 хувь нь гэр бүлийн гишүүд болон найз нөхөд гэхчлэн эмнэлгийн бус орчноос халдвар тээжээ. 

Мэдээж хүүхдүүд маш олноор халдвар авч байгаа нь олон нийтийн сэтгэл санааг цочирдуулж байна. Өнөөдрийн байдлаар Монголд 0-17 насны 3318 хүүхэд коронавирусний халдварт өртсөн тухай ЭМЯ өглөө мэдээлсэн. 

Хүүхдийн өвчлөл нийт халдварын тохиолдлын 20 хувийг эзэлж байгаа аж. Улаанбаатар хотод 2869 хүүхэд коронавирусний халдвараар өвчилсөн бол орон нутагт 427 хүүхэд халдвар авч, 22 тохиолдол нь зөөвөрлөгдсөн гэж бүртгэгджээ. Мөн ээж, аавтайгаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд цөөнгүй байгааг Эрүүл мэндийн яам онцгойлон анхааруулж, бага насны хүүхдээ халдвараас хамгаалахыг сэрэмжлүүлсээр байна. 

ЭМЯ, ХӨСҮТ-ийн энэ мэт тооцоолол, судалгаа, халдварын тархалт, нөхцөл байдлыг харахад хатуу хөл хориог ямар хугацаанд тогтоох, түүнийг хэрхэн үр дүнтэй сахихаас ирэх өдрүүд "Ковидгүй зун" болж чадах эсэх нь шалтгаалах нь тодорхой байна. 

Хүн бүр хичээж, хөл хориог зүй ёсоор сахицгаая.

 

Сэтгэгдэл ( 31 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sanal(66.181.161.95) 2021 оны 04 сарын 16

Би өвчний талаар бодит мэдээлэлтэй болмоор байна төрийн байгууллагуудын харилцан уялдаатай шийдвэрийг сонсмоор байна би иргэнээ боддог ирээдүйгээ хардаг төр засагтай байхыг хүсч байна

0  |  0
Бат(192.82.73.207) 2021 оны 04 сарын 15

Дэмжинээ

0  |  0
эхүүн(64.119.20.254) 2021 оны 04 сарын 15

энэ одоо юу солиороод байнаа . зүгээр байж зүрх амрааж хайрла.

0  |  0
ааа(103.212.119.18) 2021 оны 04 сарын 14

ар гэрт зохицуулах ажил сүйрлээ. юун сунгах вэ!!!!!

2  |  0
Залуур(202.179.25.250) 2021 оны 04 сарын 14

Хүмүүсийг хуурах гэж тэнэгтэх хэрэггүй. Вакцины нөөц байхгүй бол үнэнээ хэл. 2 дахь тунгийн вакцинийг нөөцлөөгүй бол үнэнээ хэл. Вакцинжуулахад хүмүүсийн бөөгнөрөл үүсэх гээд байна гэсэн залилангийн шинжтэй юм ярьдгаа боль. Хүмүүсийг басамжлан доромжлохоо боль. Амарсайхан яасан авгайгаа хаана тусгаарлагдсаныг олж мэдсэн үү? Энхболд яасан вакцин захиалахын оронд шинжилгээний урвалж захиалж Увсад устгалд оруулнаа мэдсэн үү? Халдварт өвчин, халдвар гэдгийг юу гэж ойлгоод байгаагаа хэл дээ тархи нь ажилладаггүй юмнууд.

0  |  0
Zochin(64.119.18.15) 2021 оны 04 сарын 14

Tarhbar sudlaach gj yag yamar hvmvvs bdg yum bol tarvagan tahliin arga barilaar vzeed bh shig bga yum coronogoos ilvv setgel zvin asuudal bvr hvnderlee niigmeeree hugshun zaluugui garj orohoo bgaad hul horiod sn vr hvrj bga yum shig blib ch vr dagabar ni mash hvnd garan da

0  |  0
Залуур(202.179.25.250) 2021 оны 04 сарын 14

Би бол ковидыг хумьж ковидгүй Улаанбаатар, ковидгүй хөдөө нутаг, ковидгүй ХӨСҮТ тэй байх хүсэлтэй байна. Дэмжих Засгийн газар байна уу?

0  |  0
TRUMP(124.158.82.185) 2021 оны 04 сарын 14

bitgii huts,xoroxoos oor yum medehgui eruul mendiin yam ogtsor

0  |  0
улаанбаатараа гэж (66.181.178.129) 2021 оны 04 сарын 14

Наад хөл хорио чинь нэг л биш автобус өвгөд хагшид залууучууд дүүрэн гудамж талбай хүмүүс холхилдоож байхад юун өвчин намдаах тархалтийг зогсоох 11 р сарын хөл хорио чинь хөл хорио байж Монгол улсын хэмжээнд өвчиний голомтоо барьж чадсан онцгой комисс Ш/д Содбаатар ЭМС Мөнхсайхан нар гар нийлж ажиллаж байжээ гэдэг нь харагдаж бна.Одоо ч мэдэхгүй эмнэлэг ачаалалаа даахгүй хүндэвтэр өвчтөн маш их болсон гэрээрээ хүмүүс бурханы орон руу явж байгаа нь УОК ажил муу бна.Уучлаарай шүүмжлэх амархан хийх хэцүү зөвхөн гурван буудал газар нийтийн унаарнд явахад байдал ийм байна шүү.Хатуу хөл хориог.

1  |  0
1(202.9.41.32) 2021 оны 04 сарын 13

нэгдэж бна

0  |  0
Зочин(66.181.186.218) 2021 оны 04 сарын 14

Үнэхээр бодит байдал хүндэрсэн бол хөл хориогоо сунгахаас гадна чангаруулсан нь дээр байх тэгэхгүй бол ёстой л Үндэстний Аюулгүй байдал яригдах дээрээ хүрнэ бодит байдал монголд маань ямар байгааг ард иргэдэд сэтгүүлчид эмч нар бичлэг энэ тэрийг нь үзүүлэхгүй бол итгэл үнэмшил бага болоод хэнэггүйтээд байж магад юм

1  |  1
Аш6(202.126.89.90) 2021 оны 04 сарын 13

Вакцинаа хурдан олж ирээд 600к өгөөд 14 30 хоног хөл хорио тогтоогооч өөр арга байхгүй.Гэхдээ одоогийнх шиг хорисонч юм шиг хориогүйч юм шиг ийм марзан байвал үр дүнгүй.ЗГ УОК гэж арчаагүй юмнууд олигтойхон шийдвэртэйхэн ажиллаачээ.Энэ Оюунэрдэнэ Амарсайхан Сумбазар гэсэн алиа салбадайнуудаа солиочээ МАН.Ерөөсөө энэ 3 хүн маш муу ажиллаж халдвараа алдачлаа.1 сая хүнтэй хот өдөрт 1000 гэдэг хорин сая хүнтэй Токио Бээжинд 20 000 гэсэн үг.Эмнэлэг оршуулга бүгд диилдэхгүй болохнээ Яанаа.Итали Америкийн араас орлоо.Чадалтай улсууд сөхөрсөн шүү МАН

0  |  1
BITGII SOLIOOOR(124.158.84.38) 2021 оны 04 сарын 14

GUDAMJAAR NIL HUN, AUTOBUSAAR DUUREN HUN , INGEJ BJ YAJ HORIO GEJ NERLEJ CHADNA VE, ZUGEER L BOLIJ UZ, HATUU HORIJ BJ L UR DUN UGNU SHDEE, AHIAD SUNGAH BOL AHIAD 300MYANGA UGUUREI NOVSH GEJ

2  |  0
irgen(192.82.68.59) 2021 оны 04 сарын 13

хөл хорио сунгаад вакцин хоёрдахь тун хийж эхлээч дээ

2  |  0
shonhoo(202.9.40.21) 2021 оны 04 сарын 14

mai shu ingej sungaad nemergui

2  |  1
baagii (202.9.40.21) 2021 оны 04 сарын 13

alatsan shu

1  |  0
сумьяа базар(202.9.40.21) 2021 оны 04 сарын 13

sungaj yah geed bgan be

0  |  0
Зочин(103.212.118.201) 2021 оны 04 сарын 14

ТА НАР ХӨЛ ХОРИОГОО ЧАНГАТГАХГҮЙ БАЙЖ ЮУНЫ ЧИНЬ СУНГАХ ВЭ? Солиорохоо болиод амьдралтай юм хуцаачээ

3  |  0
Уул(202.9.40.60) 2021 оны 04 сарын 14

юу гэж хуцаад бгаа юм бэ үүрд хорих гээд бгаа юмуу солиорцон эргүүнүүд вэ

3  |  1
m(192.82.72.137) 2021 оны 04 сарын 14

zuv zuv sunga 1000 hureh n

1  |  2
Иргэн(66.181.161.89) 2021 оны 04 сарын 14

28 хоног 0 зогсолт,тархалт багасч байгаа нь мэдрэгдвэл дахиад 28.сар хагаст нам дарна.Өлсөөд байгаа улс архиа больчих

4  |  3
solior(202.9.41.46) 2021 оны 04 сарын 13

estoi hutsna biz

1  |  1
Баярсайхан(66.181.161.39) 2021 оны 04 сарын 14

Тархалтын түвшин ийм хэмжээнд хүрсэн үед хөл хориод тийм үр дүн гарах юм уу даа.Нэг гэр бүлын хүмүүс хоорондын зай барина гэгч юу л бол.Вакцинжуулалтын арга хэмжээ л үлдэж байгаан биш үү.Харин ард иргэдээ агаар салхинд бөөгнөрөл үүсгэхгүйгээр чөлөөтэй гаргах хэрэгтэй санагдах юм.Хориж цагдах тусам өнөөгын байдалаас бүр дордох төлөв ажиглагдах юм.Ард түмэн хүлцэнгүйгээр дагаж мөрдөх л юм.Хажуугаар нь архи.пивоны худалдааг бүр мөсөн хориглох арга хэмжээг авах хэрэгтэй байна шүү.Хорио цээрын дэглэмээ 0 зогсолт хийж гэмээн гэрээр шинжилгээнд ахиж хамруулах арга хэмжээ авахгүй бол ямарчүр дүн гарах

1  |  1
Баатар(202.9.41.154) 2021 оны 04 сарын 14

Хуцаад бай. Байгалын шалгаралаараа явья

2  |  2
Сунга(64.119.21.16) 2021 оны 04 сарын 14

Хөл хориог 28 хоног болгож сунга. Харин вакцин ирсэн даруйд яаралтай 2 дахь вакцинаа хийх нь зөв.

2  |  3
Bbb(192.82.80.47) 2021 оны 04 сарын 14

Битгиииййй ХУЦ гэж хэл

4  |  2
зочин(66.181.190.109) 2021 оны 04 сарын 14

мөнгө нэмж өгөөрэй.

4  |  2
B(150.129.141.85) 2021 оны 04 сарын 14

Tiim ym baikhgui shuu khul khorio suhgaval amia khorlono shuu

2  |  3
Das (66.181.181.145) 2021 оны 04 сарын 13

Ядаж энэ хөл хорио10 хоног болох хүртэл харах хэрэгтэй ш дээ. Юу юугүй л хоног сунгах тухай яриад бхын.

1  |  1
Зочин (66.181.176.106) 2021 оны 04 сарын 13

Нөгөө ёрөнхиилэгчии өргөх бичиг яг 8нь сар хүртэл энэ ковид үргэлжилэх төлөвтэй нь үнэ болж байна гадуур хүмүүс явган агаар салхинд гарч болон гээд ярисан хатуу хөл хорио чин нэг хүн гудамжинд явахгүй байж байгаад хумих ёстой одоо 8нь сар хүртэл өрх бүрт 1сая төгрөгөө өгөөд бүр хатуу хөл хорихгүй бол улам ковид ихсэж нас барах хүнии тоо ихсэх төлөвтэй бн гээд өглөө болгон яриж байна шүүдээ иим задгай том жижигүй гадаа зөвхөн 70аас дээш насны хүмүүс гэртээ яг гарч чадахгүй байна шүүдээ

0  |  3
Зочин (66.181.176.120) 2021 оны 04 сарын 15

Зх за худлаа шаахаа бойл ажил хийж амьдрал аа бодвол зүгээр бн

2  |  2
Top