Монгол Улсад дөрөвдүгээр сарын 18-ны мэдээллээр 1340 хүнээс коронавирусний халдвар илэрсэн нь цар тахал эхэлснээс хойш манай улсад хоногт бүртгэгдсэн хамгийн өндөр тоо боллоо.
Энэ өдөр нийт 11963 хүнээс шинжилгээ авахад 1340 хүн ковидын халдвар авсан нь тогтоогджээ. Хоногт илэрсэн халдварын 1220 нь Улаанбаатарт, 119 нь орон нутагт бүртгэгдээд байна.
Дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар
Байдал цаашид энэ хэвээрээ үргэлжилбэл ирэх зургаадугаар сард халдварын оргил үе ирнэ гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна. Нас баралт өдөрт 30-40, цаашлаад 100 давах аюул ойрхон байна.
Монгол Улс ковидын халдварын тохиолдлоор бүс нутагтаа тэргүүлж эхэлснийг дэлхий нийт мэдээлж эхэллээ.
Жонс Хопкинсийн их сургуулиас гаргадаг тоон мэдээллээр манай улс нэг сая хүн амд ноогдох хоногт илэрсэн халдварын тоогоор бүс нутагтаа тэргүүлж байгаа бол дэлхийд 44 дүгээрт жагсаж байна.
Монгол Улсад халдварын өсөлтийн хурд бусад улстай харьцуулахад маш өндөр байгаа нь сэтгэл түгшээсэн үзүүлэлт болсоор байна.
СЭТГЭЛ ТҮГШЭЭСЭН ҮЗҮҮЛЭЛТ
Оксфордын их сургуулийн гаргасан “Our World In Data” сайтад улс орнуудын коронавирусний халдварын өсөлт, нас баралт, нэг сая хүнд ноогдож байгаа халдварын тоог гаргадаг.
Тус сайтад энэ сарын 14-нд гаргасан өөрсдийнх нь аргачлалын тоон мэдээллээр Монгол Улсын нэг сая хүн ам тутамд 276.23 нь хоногт ковидоор өвчлөх эрсдэлд оржээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж, харах боломжтой.
Монгол Улсыг дэлхийд коронавирусний халдварын тоогоороо тэргүүлж байгаа эхний таван орон болох АНУ, Энэтхэг, Бразил, Франц, ОХУ-тай харьцуулахад хоногт бүртгэгдэж буй халдварын тоог нэг сая хүн амд ногдуулсан үзүүлэлтээр Энэтхэг, АНУ, ОХУ-ыг гүйцжээ.
Гурван сая гаруй хүн амтай Монгол Улсын хувьд дээрх үзүүлэлтүүд сэтгэл түгшээх, аюулын харанга дэлдсэн мэдээ.
Манай улсад тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд, маш хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж, нас баралт өсөж байгааг Эрүүл мэндийн яам өдөр бүр мэдэгддэг. Ковидоор өвчилсөн ямар ч суурь өвчингүй хүмүүс сэхээнд ороод хоёр хоногийн дотор бие нь муудах, уушги нь идээлэх тохиолдол олон гарч байгааг халдварын голомтод ажиллаж байгаа эмч нар хэлж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ковидын халдварын улмаас гурван хүн нас барж, нийт нас баралт 44 боллоо. Нас барсан иргэд бүгд ковидын хүндрэлийн улмаас гэсэн оноштой байжээ. Тодруулбал, 44 настай, эрэгтэй дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдаж, СБД-ийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, ковидын хүнд нөхцөл гэсэн оноштойгоор нас барсан. 51 настай, эмэгтэй дөрөвдүгээр сарын 17-нд онош нь батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаад Ковидын хүнд нөхцөл гэсэн оноштойгоор нас барсан. Гурав дахь тохиолдол нь дөрөвдүгээр сарын 15-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтсэн иргэн биеийн байдал хүндэрсний улмаас өчигдөр нас баржээ.
УЛААНБААТАР ХОТОД ИЛЭРЧ БУЙ ТОХИОЛДЛУУД 150 ГАРУЙ ХОРООГ ХАМАРЧ БАЙНА
Эхлээд сүүлийн нэг сар буюу 2021 оны гуравдугаар сарын 18-наас дөрөвдүгээр сарын 18-ны хооронд нөхцөл байдал хэрхэн хүндэрснийг дараах тоогоор харуулъя. Нэг сарын хугацаанд нас баралт 40-өөр нэмэгдсэний 22 нь сүүлийн долоо хоногт бүртгэгджээ.
Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлууд 150 гаруй хороог хамарч байгааг ЭМЯ-наас өнөөдрийн ээлжит хурлаараа мэдээлсэн.
Нийслэл хот бүхэлдээ коронавирусний халдварын голомт болоод байна. Халдвар орон сууцны хорооллуудаас ихэвчлэн илэрч байгаа аж.
ЭМЯ-наас өдөр бүр 11:00 цагт хийдэг мэдээллээрээ иргэдийг шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг, хөл хорионы дэглэмээ баримтлахыг, коронавирусний халдварыг зүгээр нэг ханиад мэтээр хүлээж авахгүй байхыг сануулдаг. Гэвч нийслэл хотын гудамж талбай хөл хорио тогтоогоогүй юм шиг, хөл хөдөлгөөн ихтэй хэвээрээ байна. Хаа сайгүй салхилах, зугаалах хүмүүс, байрнуудын гадаа тоглох хүүхдүүд... Дэлгүүр ороход хүн хоорондын зайгаа огт бариагүй дэлгүүр дүүрэн хүмүүс...
Уг нь бол цар тахлын үед дэлхийн улс орнуудад удаан хугацаанд салхилах, дэлгүүрээр ойр ойрхон үйлчлүүлэх, дэлгүүрт удаан байх зэргийг хориглож, иргэд журмын дагуу салхилж, дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлдэг. Япон улсад цар тахал хүнд үедээ хүрсэн 11, 12 дугаар саруудад ягштал дагаж мөрдсөн Гурван С-гийн дүрмийг бусад орнуудад ч баримталснаар үр дүнд хүрсэн. Гурван С-гийн дүрэмд Олон хүн бөөгнөрсөн газраар явахгүй байх, Бүгчим орчинд байхаас татгалзах, Хүн хоорондын зай барьж явах багтана.
Дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ аль болох хурдан худалдан авалтаа хийгээд гарах,
агааржуулалт муутай газраар орохгүй байх талаар олон улсад мөрдөж буй дүрэм
ВАКЦИН ХИЙЛГЭСЭН Ч АМНЫ ХААЛТАА ЗҮҮ!
ДЭМБ-аас коронавирусний халдвараас хамгаалах хамгийн энгийн бөгөөд хямд төсөр арга нь амны хаалт гэдгийг баталдаг. Амны хаалт нь халдвараас 98 хувь хамгаална. Амны хаалтыг дотоод болон гадаад орчинд хоёуланд нь зүүх зайлшгүй шаардлагатай аж. Иргэн та вакцин хийлгэсэн байсан ч халдвар хамгааллын дэглэмээ баримтал. Вакцин нь халдвараас 100 хувь хамгаалахгүй учир вакцин хийлгэсэн гээд тайвширч болохгүй. Энэ сарын 14-ний байдлаар Монгол Улсад вакцин хийлгэсэн 2304 хүн халдвар авч, гурван хүн нас барсан тохиолдол бүртгэгдээд байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээлсэн. Олон улсад ч мөн иргэд болон эмч, эмнэлгийн ажилчид вакцинд хамрагдсаныхаа дараа халдвар авсан тохиолдол олноор гарсан!
УЛС ОРНУУДАД ХӨЛ ХОРИОНЫ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРХЭН АВЧ БАЙГАА ВЭ?
Дэлхийн улс орнуудад хөл хорионы арга хэмжээнд ухамсартай хандаж чадахгүй байгаа иргэддээ албадлагын шинжтэй арга хэмжээ буюу торгууль шийтгэл ноогдуулах замаар асуудлыг зохицуулж байна.
Итали
Тус улсад оршуулгын ёслол хийхийг ч хориглож байв. Одоо ч Итали улс халдварын тоогоороо дэлхийд эхний 10 дотор явж байна. Европ тивд халдвар болон нас баралтаараа тэргүүлж буй тус улсад өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш хөл хорионы дэглэмийг зөрчсөн хүмүүсийг 400-4000 еврогоор торгож эхэлжээ. Халдвартай хүн тусгаарлалтаас зугтвал таван жилийн хорих ял оноох юм. Хөл хорионы журам зөрчсөн хүмүүсийг баривчилж байгаа нь Итали улсын бусад улсаас ялгагдах онцлог болж байв. Зарим улсад шоронд халдвар голомтлон тархаж, аюулгүй байдлын үүднээс зарим шоронгийн хоригдлуудыг суллаж байсан бол Италид эсрэгээрээ гэртээ байж чадахгүй байгаа хүмүүсийг шууд баривчлан хорьжээ. Тус улсад хөл хориог чангаруулсан үед иргэд эмийн сан, хүнсний дэлгүүр рүү тодорхой цагийн хуваарийн дагуу явдаг. Мөн ковидын халдвартай хэрнээ хамрын мэс засалд орж, эмч, сувилагч нарт халдвар тараасан иргэнд 12 жилийн ял оноосон нь энэ улсын хууль дүрэм хатуу байснаар цар тахалтай тэмцэж чадаж байгааг илтгэнэ. Шинэ жилээр гэрээсээ шалтгаангүй гарсан хүмүүсийг 400-1000 еврогоор торгосон.
Канад
Герман
Испани
Их Британи
Франц
Швейцар
АНЭУ
Австрали
БНСУ
Өмнөд Солонгост иргэдэд дэг журмыг сахиулахын тулд технологийн дэвшлийг ашиглаж байна. Өөрийгөө тусгаарлах ёстой хүн бүрийг байршил тогтоох тусгай аппликейшн татаж авахыг үүрэгдэж иргэн бүр халдварын талаар мэдээлэх апп ашиглаж буй. Хөл хорионы үеийн зөрчил гаргасан иргэнийг 10 сая воноор торгох эсвэл жилийн хугацаанд шоронд хорих ялаар шийтгэнэ.
ОХУ
МОНГОЛ УЛСАД КОВИДТОЙ ТЭМЦЭХ ХҮНИЙ НӨӨЦГҮЙ БОЛОХ ЭРСДЭЛ НҮҮРЛЭЭД БАЙНА
ЭМЯ-ны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэрийн мэдээлснээр манай улсад эмнэлгийн ачаалал сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж байна.
Хүндэвтэр, хүнд болон нэн хүнд хүний тоо нэг сарын өмнөхтэй харьцуулахад 28-30 дахин нэмэгджээ. Энэ нь эмнэлгийн ачааллыг 10-аас дээш хувиар нэмэгдүүлж, эмнэлгүүдэд ор дэлгэх ажлыг ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа ч хүний нөөцийн хувьд хүнд байдал үүсэж эхэлжээ. Амьсгалын аппарат улсын хэмжээнд хангалттай байгаа ч түүнийг ажиллуулдаг хүний нөөцийн хомсдолд орсон байна. Эмнэлгүүдэд эрчимт эмчилгээний орны тооноос 2-3 дахин олон амьсгалын аппарат бэлтгэсэн байгаа аж.
Монгол Улсын хэмжээнд уушги орлуулах гурван эсмо аппараттай болж нэмэгдсэн. Өмнө нь уушги орлуулагч энэхүү аппарат Улсын нэгдүгээр эмнэлэг дээр нэг байсан. Сүүлд нэг ирснийг Цэргийн төв эмнэлэгт суурилуулж байна. Энэ сарын сүүлээр ирэх аппаратыг Улсын гуравдугаар төв эмнэлэгт суурилуулна. Одоогоор эрчимт эмчилгээнд орсон хүмүүс тоног төхөөрөмж дутагдах, хүний нөөц хомсдох зэргээс үүдэн эмнэлгийн тусламж авч чадахгүй хүнд нөхцөл байдалд хараахан очоогүй байгаа ч энэ хэвээр үргэлжилбэл аппаратаа ажиллуулах эрчимт эмчилгээний эмчийн дутагдалтай, хүний нөөцгүй болох хүнд үе ойрхон байна.
Сэтгэгдэл ( 7 )
нок хол хорио зөв цагт нь тавиугүйн х,зөрүүд зангийн уршиг.
Үнэн. Сумьяабазар даргын зөрүүд шийдвэр маш их хохирол дарууллаа. Арай ийм байдалд орохооргүй байсан. 76 ЯАГААД ТАГ БАЙГАА НЬ СОНИРХОЛТОЙ. ВИРУС ЫН ДАРАА ТА НАРТ ШАНГ НЬ ОЛГОНОО. ҮНЭХЭЭР БУХИМДАЖ БАЙНА. САРАН ГЭРЭЛ ТА ИРГЭНИЙХЭЭ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ ОРОЛЦОХ АРГА БАЙНА УУ
Халдвар тархаахад гол үүрэгтэй оролцсон эрхэм бол УБ хотын дарга, СУМ базар мөн. Шинжилгээ өгөөд хөдөө орон нутаг явж болно гэж иргэдийг, хөдөлгөөнд оруулсан этгээд. Цаадуул нь ч дуу дуугаа аван оргож босон,үнэн худал баримт бүрдүүлэн хөлхөж холхиж зах замбараа алдсан. Одоо бол нам хааж хорих хэрэгтэй. Юу үхсэний чинь хүндэтгэх шалтгаан.тийм юм байхгүй. Маскгүй,тэнэмэлүүдийг шууд бороохойдож бай. Юу хүний эрх мэрх вэ.
шийдвэрийн гай.
Гадны улс орон шиг гадуур сэлгүүцвэл өндөр торгууль тавь. тэгж байж хаширна
Сонгуулиа болиод ковидоо дарж авах нь нэн чухал ажил болжээ.
Дахиад хүн болгонд 300к өгөөд 14 хоног сунгая please!!