“PF-07321332” - ОНЫ СҮҮЛЧЭЭР ХУДАЛДААНД ГАРНА
АНУ-ын “Pfizer” эмийн компани коронавирусний эм гарган авч, хүн дээр туршиж эхэлжээ.
Тус компани эмээ коронавирусний анхны шинж тэмдгүүд илрэх үед хэрэглэхэд үр дүнтэй гэж тодотгосон. “PF-07321332” гэж нэрлэсэн уг эмийг халдварын эхний үе шатанд өвчлөл хүндрэхээс сэргийлж хэрэглэж болох аж. Эм хүний биед ормогцоо вирусний ферментүүдэд очиж, хүний эсэд үржихийг нь зогсоох гэнэ.
“Pfizer” компанийн ахлах шинжээч Микаэл Долстен ярихдаа “COVID-19 цар тахалтай тэмцэхэд зөвхөн вакцинаар урьдчилан сэргийлэхээс гадна халдвар авсан хүмүүсийг эмчлэх шаардлагатай байна” гэжээ.
“Pfizer” компани мөн дээрх эмээ “Ковидын халдвар авсан хүмүүс хүндрэхээсээ өмнө эмийн сангаас авч, гэртээ ууж болно. Эм оны сүүлчээр бэлэн болж, худалдаанд гарна. “PF-07321332” эмийг ууснаар хүмүүс халдварын эхэн үед өөрийгөө эмчлэх боломжтой” гэж тодорхойлжээ.
Шинэ эм халдварын тархалтыг бууруулж, хүмүүс цаг алдалгүй өөрсдийгөө эмчлэхэд туслах аж.
Сэтгэгдэл ( 0 )