Хайди Клумын охин загварын шоуны од болов

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 14

48 настай Хайди Клумын охин загварын ертөнцөд ээжийнхээ замналаар алхаж эхлэв. 17 настай Лени Клум Берлиний Загварын долоо хоногт оролцох үеэрээ олны анхаарлыг ихээр татжээ.

Залуу бүсгүй ээжтэйгээ адилхан цэнхэр нүд, шаргал үс, гоолиг галбиртай. Лени охин Хайди, Италийн саятан Флавио Бриаторе нарын дундаас төрсөн юм. Тэд охиныг мэндлэхээс өмнө хоёр тийш болсон бөгөөд Хайди саяхныг хүртэл охиноо олны хараанаас нууж байсан.

Гэвч охин загварын ертөнцөд орсноосоо хойш өөрөө ил гарах болж, ээжийгээ даган арга хэмжээнүүдэд очих болсон билээ.

Лени загварын том сэтгүүлүүдийн нүүрэнд гарч амжсан юм. Энэ удаад тэр Германд Загварын шоуны од байлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top