Дэлхийн банк, Үндэсний статистикийн хороо хамтран 2020 оны тавдугаар сараас “Коронавирусний нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгаа”-г зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд тав дахь шатны судалгааг 2021 оны зургаадугаар сарын 14-23-ны хооронд зохион байгуулан үр дүнг нь өмнөх шатны үр дүнгүүдтэй харьцуулан мэдээллээ.
Хөдөлмөр эрхлэлтийг авч үзвэл, судалгааны 4-5 дахь шатны хооронд өрхийн бизнесийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц сэргэлт гарчээ.
Сануулахад, дөрөв дэх шатны судалгааг 2021 оны дөрөвдүгээр сарын 19-30-ны хооронд зохион байгуулан явуулж байсан юм.
Судалгааны 4-5 дахь шатны хооронд үйл ажиллагаа нь хэвийн ажиллаж байгаа бизнес эрхэлдэг өрхүүдийн эзлэх хувь 18-65 хувь болж нэмэгджээ. Тээвэр болон барилгын салбарын сэргэлт хамгийн өндөр байна.
Тавдугаар шатны судалгааны дүнгээр бизнесийн үйл ажиллагаагаа түр хаасан өрхийн хувь 69-өөс 22 хувь болж буурчээ. Судалгаа зохион байгуулж байх хугацаанд бүрмөсөн үйл ажиллагаагаа зогсоосон өрх байхгүй байна.
Хагас цагаар ажиллаж байгаа болон түр үйл ажиллагаагаа зогсоосон бизнес эрхлэгчдийн 75 хувь нь цар тахлаас шалтгаалж үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй байгаа гэж хариулжээ.
Судалгааны 4-5 дахь шатны хооронд бизнесийн үйл ажиллагааны сэргэлт хотод хөдөөгөөс илүү байна. Дөрөв дэх шаттай харьцуулахад тав дахь шатанд хотод бараг дөрөв дахин их бизнес нээгджээ. Тодруулбал, дөрөв дэх шатанд 17 хувь байсан бол тав дахь шатны судалгаагаар 67 хувь болж өсчээ. Тав дахь шатанд, хот суурины бизнесүүдийн 2/3 орчим нь, харин хөдөөгийн бизнесүүдийн тэн хагас орчим нь хэвийн ажиллаж байсан байна.
Бизнесүүд нээгдсэнээр орлого нэмэгдэж байгаа шинж тэмдэг ажиглагдаж байгаа ч ихэнх бизнесүүдийн хувьд орлогын алдагдал өндөр хэвээр байна.
Тав дахь шатны үед бизнесийн орлого шатнаас хойш хамгийн сайн сэргэлттэй үе болсон байна.
Үйлдвэрлэл болон тээврийн салбар дахь бизнесүүд цар тахлын өмнөх үеэс орлого нь нэмэгдсэн болон хэвэндээ байгаа гэж хариулах нь илүү байна.
Цар тахлын өмнөх үетэй харьцуулахад бизнес эрхэлдэг 10 өрх тутмын 7-гийн орлого буурсан ч бууралтын хэмжээ гурав дахь шатны судалгаанаас хойш багасаж байгаа нь ажиглагдаж байна.
Бизнесийн цаашдын төсөөллийг авч үзвэл цар тахлын нөлөөнд өртөөгүй болон үйл ажиллагаа нь сэргэсэн бизнес эрхлэгчид илүү эерэг хүлээлттэй байна.
Шинэ судалгааны дүнгээр цар тахлын өмнөх үетэй харьцуулахад орлого нь өссөн болон хэвэндээ байгаа бизнес эрхлэгчид ирэх гурван сард борлуулалтын орлогоо нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.
Тодотгоход, уг судалгааг Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны судалгаанд хамрагдсан өрхүүдээс 2000 өрхийг дэд түүвэрлэлт хийн сонгож, улсын хэмжээнд төлөөлөх чадвартай байх нөхцөлийг ханган нэг ижил өрхүүдээс хэд хэдэн үе шаттайгаар мэдээлэл цуглуулан ажиллаж буй юм.
Сэтгэгдэл ( 0 )