Зөв зүйл гоё харагдах албагүй

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 02

2022 оноо үдэж, 2023 оныг угтах Шинэ жилийн баяр айсуй энэ өдрүүдэд төв талбайд баярын тохижилтын ажил эхэлжээ.

Өчигдрөөс гацуур моддыг авчирч, мөсөн хотхоныг байгуулж эхэлсэн харагдана. Төв талбайд засаж буй гацууруудыг олон нийтийн сүлжээнд шүүмжилж эхэлсэн ч үнэндээ бол Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо хүргэх, олон нийтэд энэ чиглэлээр мэдээлэл хүргэхээр олон улсын байгууллагууд болон үндэсний компаниуд нэгдэн, Монголд анх удаагаа “Green fest" фестиваль зохион байгуулж, энэ хүрээндээ дээрх гацууруудыг бэлтгэжээ. 

Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, Олон улсын байгууллага, үндэсний компаниуд энэхүү фестивальд нэгдсэн бөгөөд заримыг нь хүүхэд, залуус хамтран хоёр сарын өмнөөс засаж, янзалж, их биеийг нь бүтээж эхэлжээ. 

Гацууруудыг дахин боловсруулсан мод, хуванцар гээд төрөл бүрийн зүйлсээр хийсэн байв. Өнөөдрийн байдлаар талбайд гацуурыг засаж, чимэглэхээр 50 гаруй хүн ажиллаж байлаа. 

Түүнчлэн өмнөх жилүүдэд иргэдийн шүүмжлэл дагуулж, багагүй "ичээсэн" гол сүлд модоо энэ удаад шинэчилж байгаа гэнэ.

Дэлгэрэнгүй сурвалжилгыг ЭНД ДАРЖ уншаарай. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(27.230.95.37) 2022 оны 12 сарын 02

amjilt

1  |  0
Top