Өнгөт хувьсгал өрнүүлээд өөдөлсөн түүх байхгүй

2022 оны 12 сарын 15

Ард иргэд нүүрсний хулгайчийг нийтэд зарлахыг шаардсан жагсаал эхлүүлж байсан бол өрнөл хэсэгтээ Засгийн газрыг огцруулж, парламентыг тараахаар үргэлжилсэн. Ийнхүү долоо хоног өрнөсний эцэст тогтолцоо, Үндсэн хуулийг өөрчлөхийг шаардах болов. Харин тайлал хэсэгт аанай л Засгийн газар, парламент руугаа ноцох шинжтэй. Мөн парламентад суудалгүй улс төрийн намууд жагсаалд оролцож байгаа нь тэмцэгчдийг өөр зүгт эргүүлж, чамгүй хурцадмал болгож мэдэхээр байна.

Олон улсад Монголд өрнөж байгаа энэхүү үйл явдлыг ихэд анхаарч нөлөө бүхий хэвлэлүүдэд “Монголын олон мянган иргэд авлига, нүүрсний хулгай, инфляцыг эсэргүүцэж, зарим нь Төрийн ордон руу дайрахыг завдав” хэмээн мэдээлжээ.

Иргэдийн тайван жагсаалд хөндлөнгийн улс төрийн нөлөө орох нь аль аль талаараа аюултай. Тиймээс өнгөт хувьсгал руу орж, эмх замбараагүй байдал үүсэх вий гэсэн айдас хаа хаанаа бий. Энэ бол үндэсний тусгаар тогтнолд аюул заналхийлж байгаа хэрэг болно. Өнгөт хувьсгал нь харийн дэмжлэгээр төрийн эрхийг хууль бусаар авахыг л хэлээд байгаа юм.

Ийм тохиолдолд үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт улс гэж нэрлэх ямар ч аргагүй болно. Шуудхан хэлэхэд манайх шиг буурай орон Монгол Улс гэж хэлэх аргагүй болох аж. Учир нь аль нэг нөлөө бүхий гүрний хөрөнгө дэмжлэгээр хийсэн үймээнд ямар үндэстний үнэ цэн хадгалагдаж үлдэх юм. Тиймээс иргэд олон нийт гадна дотны улс төрийн нөлөөнд автахгүй тайван замаар тэмцлээ илэрхийлэх нь чухал. Өнгөт хувьсгал өрнүүлээд өөдөлж байсан түүх дэлхийн хэмжээнд байхгүй.

Цөөн жишээ дурдахад Югославт Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болж, сөрөг хүчний Үндэсний ардчилсан намын тэргүүн Воислав Коштуница ялалт байгуулжээ. Гэвч Сонгуулийн төв хороо түүнийг 50 хувийн санал аваагүй хэмээн үзэж, санал хураалтын хоёр дахь шатыг зарласан. Хоёр долоо хоногийн дараа олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал, цуглаан болж, “хувьсгал”-ын үр дүнд Югослав олон жижиг улс болж, бутрах эмгэнэлт түүхийг үлдээсэн байдаг.

Үүнээс гадна Муаммар Каддафийн үед Ливид дундаж цалин нэг мянган ам.доллар авч нийгмийн амьдрал боломжийн байсан ч Муаммар Каддафийг хөнөөж “хувьсгал” өрнүүлснээс хойш нөхцөл байдал хүндэрсэн. Хувьсгалын дараа Ливи иргэний дайны хөлд нэрвэгдэж, хэд хэдэн хэсэг болон хуваагдсан. Өнгөт хувьсгал нь сул дорой улс орныг онилдог гэдгийг мартаж болохгүй.

Тухайлбал, Гүрж, Украин, Ливан, Палестин, Киргиз, Югослав, Кувейт, Ливи, Мьянмар, Төвд, Иран, Армен зэрэг орнуудад хувьсгал өрнөж байсан ч өнөөдөр нөхцөл байдал ямар байгааг надаар хэлүүлэх юун. Эдгээр улсын дийлэнхийг АНУ-аас санхүүжүүлж байжээ. Лавтай Украйны хувьсгалыг АНУ-аас 14 сая ам.долараар санхүүжүүлсэн. Хожим үүний хор уршгаар хөрш зэргэлдээ ОХУ-тай ямар байдалд хүргэснийг бид мэднэ.

Ямартай ч иргэд олон нийт тайван замаар тэмцлээ хийж, улс үндэстнийхээ тусгаар тогтнолыг бүрэн авч үлдэхийн төлөө гадна, дотны нөлөөнд автахгүй ухаантай хөдлөх нь чухал болоод байна.

 Эх сурвалж: Өглөөний сонин 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.57.92.65) 2022 оны 12 сарын 15

өнгөт хувьсгал хийгээд америкийг дагасан улсууд хөгжин цэцэглэж байна даа, сингапур япон солонгос , баруун европын улсууд , америкийг дагасан арабын улсууд, ОХУ -г дагасан улс орнууд нь байдаггүй ээ

1  |  0
tun zob heljee.(64.119.23.124) 2022 оны 12 сарын 15

tiim ongot hubisgal hiigeed hogjson neg uls alga bnaa. kirgezd 3 udaa ongot hubisgal bolood ulam bvr dordood bna. eronhiilogchiin zasaglalaa parlamentiiniih bolgood baraagui odoo butsaad eronhiilogchiin bolood bna. ukraind maidenii ongot hubisgal hiigeed 9 jil bolohod bvh aj vildver ni haagdaaj hvmvvs ni ajilgui bolj avilga heeli hahuuli ni tsetseglej hogjson doo. gvrjuud hubisgal hiigeed ch oodoolgui de. armenuud ardchilsan hubisgal hiigeed orosiig vzen ydaad bhad ni azerbaijenuud dain hiij uuliin karbahiig bulaalj absan daa. odoo yduu zvdvv zovson l ard tvmen bna. tor zas

1  |  1
Зочин(86.111.136.19) 2022 оны 12 сарын 15

Battulga bayartsogt nariin yabsan gazar dandaa bakagtai.

0  |  1
Zochin(86.111.136.19) 2022 оны 12 сарын 15

Gadaad dotoodiin daisnuyd dund ni hutgaj bn!!!!

0  |  0
Zochin(86.111.136.19) 2022 оны 12 сарын 15

Yag unen shdeee!\nArd tumniig turhirch Ih hural Tur zasgiig bujignuulj baigaa Battulga gulgaich chin2008-7-1 tei holbootoi hun shuu.Battulgiin bolon BatErdene ajnai,Erdene,su Batvold z.Enhbold,M.Enhbold ,Bayartsogt Batuul bayar,Bdamjunai nariin shunald hyazgaat bhgui.Ard tumen huld ni uregdenedee !!!!\nOuynbileg gej balai huhen talbai deeguur hydlaa\n

0  |  0
Хов хов(172.56.153.250) 2022 оны 12 сарын 15

Мандахбаар чинь хулгайн хэрэгээ аргалах гэж янз бүрийн тархи угаалт хийж эхлэв үү

1  |  2
No politik(202.179.27.149) 2022 оны 12 сарын 15

за битгий л улс төржөөсөө билээ, америкийн ардчилагчидыг л оруулмааргүй юм, боов чихрийн хэрүүлээ л хийж байвал таарна

1  |  2
Иргэн(66.181.183.178) 2022 оны 12 сарын 15

Оросын тролл сайт

3  |  2
Top