Тээвэрчдийн төлөөлөл: УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн хаана байна?

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 12 сарын 21

“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсголыг оролцогчдын шаардлагын дагуу Төрийн ордны Их танхимд явуулж эхэллээ. 

Сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг болон С.Одонтуяа нар удирдан явуулж байна. 

Сонсголын үеэр гишүүдэд 10 минут, асуулт хариултад таван минутын хугацаа олгоно. Харин нэмэлт хариулт хүсвэл хоёр минут өгөх юм байна.

Өмгөөлөгч Ч.Эрдэнэбат сонсголын эхэнд "Сонсголын дэгийнхээ дарааллыг өөрчилж, эхлээд иргэд асуулт асууя. Татварын байгууллагын даргыг аваар ир. Нүүрсний хулгайг гардаж гүйцэтгэсэн хүмүүсийг сонсголд оролцуулмаар байна" гэсэн байр суурь илэрхийллээ. 

Мөн Тээвэрчдийн төлөөлөл "Монгол Улсад өдөрт 8 сая ам.доллар буюу 25,5 тэрбум төгрөг оруулахын тулд нүүрс тээврийн жолооч нар өдөр шөнөгүй, нойр хоолгүй, гэр бүлээсээ хол олон сараар хөдөлмөрлөж байгаа. Энэ залуучууд одоо хулгай хийсэн болж хувираад байна. Нүүрсний хулгайд 9000 жолооч буруутай гэсэн сонин юм яриад байна. Эх орныхоо экспортын төлөө хөдөлмөрлөсөн хүн яагаад буруутан болдог юм бэ. Жинхэнэ хулгайчаа хэлээч. "Уйлган сар транс", "Тэнгэрийн транс" ХХК-ийн эзэн, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн хаана байна?" гэв. 
 


Сонсголын үеэр иргэд зохион байгуулагчдад "Шаардах бичиг" хүргүүлсэн ба түүнд дараах саналыг тусгажээ. 
 

  • Иргэдийн төлөөллийг сонсголд нэмж оруулах
     
  • Ажлын хэсэгт иргэдийн төлөөллийг оруулах
     
  • Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар иргэдтэйгээ хамт оролцох
     
  • Нүүрсний хэрэгт холбогдсон бүх хүмүүсийн нэрсийг зарлаж, сонсголд оруулах зэргийг тусгасан байна.

 

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 190 дүгээр захирамжаар “Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой “Нүүрсний хулгай” гэх асуудлыг шалгаж, олон нийтэд нээлттэй, ил тод болгох, хууль хяналтын байгууллагуудын шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор ард иргэдийн оролцоог хангаж, Ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулж, үр дүнг тайлагнах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Энэ дагуу өнөөдрийн сонсголыг зохион байгуулж байгаа юм. 

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Б.Бейсен, Ж.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, Ц.Цэрэнпунцаг, Г.Тэмүүлэн, Т.Энхтүвшин нар багтсан билээ.

Сонсгол дараах асуудлын хүрээнд явагдах юм. Үүнд,

 

  • Монгол Улсаас 2020-2022 онуудад нийт хэдэн боомтоор, ямар хэмжээний нүүрс гаргасан, хэдэн аж ахуйн нэгж ямар хэмжээгээр олборлож, ямар аж ахуйн нэгж тээвэрлэж, хэдий хэмжээний орлого олсон,

 

  • Коксжих нүүрсний дэлхийн болон БНХАУ-ын зах зээл дээрх үнэ, хилийн үнэ, уурхайн аман дээр борлуулж буй үнийн зөрүү, түүний шалтгаан, үнийн зөрүү нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, хууль бус үйл ажиллагааны орлого, татвараас зайлсхийхэд нөлөөлсөн эсэх,  

 

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй /Оффтейк/ болон төлбөрийг урьдчилан авч ашигласан гэрээнүүдийн талаар,

 

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэдий хэмжээний санхүүжилт гарган оролцсон, эдгээр төмөр замуудын 1 км тутмыг ямар өртгөөр барьж байгуулсан тухай,

 

  • Нүүрсний асуудлаар 2013 оноос хойш шийдвэрлэгдсэн, хэрэгсэхгүй болсон хэргүүдийн талаарх мэдээлэл, шалгагдаж байгаа хэргүүдийн явц, шийдвэрлэлтийн байдлын талаар гэсэн сэдвүүд багтаж байна. 


Сонсголд нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотойгоор тайлбар, мэдээлэл өгөх шаардлагатай холбогдох төрийн байгууллагууд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, төрийн өмчит компани, хувийн өмчит компанийн мэдээлэл өгөх эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулахаар дуудсан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Claudia(41.138.89.206) 2022 оны 12 сарын 21

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com

0  |  0
Top