Монгол улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн тушаалаар Н.Пүрэвжав, А.Хүү-Ухнаа нарт шинжлэх ухааны докторын зэрэг тус тус олголоо. Эдгээр эрдэмтдэд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл дипломыг нь гардуулж өглөө.
Н.Пүрэвжав нь “Хүний гавал, хоншоор, эрүү, шүдний хувьсалын филогенез, онтогенез хөгжлийн төлөв хандлагыг орчин үеийн монгол хүнийхтэй харьцуулж судалсан нь” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа.
МУ-ын хүний гавьяат эмч, АУ-ны доктор, профессор Н.Пүрэвжав нь 110 гаруй эрдэм шинжилгээний илтгэл, өгүүллүүд бичиж нийтлүүлжээ.
Тэрээр оношилгоо эмчилгээг боловсронгуй болгох талаар олон арван санаачлан эмчилгээнд нэвтрүүлжээ. Түүний зохиосон шинэ бүтээл,оновчтой саналуудаас дурвал:
ОНОВЧТОЙ САНАЛЫН ҮНЭМЛЭХ
ШИНЭ БҮТЭЭЛ ОНОВЧТОЙ САНАЛУУД
Доктор, профессор Н.Пүрэвжав нь “Амны хөндийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр” 2000-2005 Халдварт биш өвчний хөтөлбөрийн амны хөндийн эрүүл мэндийн дэд төсөл, “Монгол хүн 2020 үндэсний хөтөлбөр” зэрэг эрүүл мэндийн олон төсөл хөтөлбөрүүдийг боловсруулахад оролцож ирсэн эрдэмтэн юм.
А.Хүү-Ухнаа нь “Зэвсэг, галт хэрэгэлэлийн стратегийн хангалт түүнийг шийдвэрлэх зарим асуудал” сэдвээр Цэргийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа.
А. Хүү-Ухнаа нь 1966-1972 онд ОХУ-ын Пенза хотын артиллерийн зэвсгийн инженерийн дээд сургууль төгссөн. 1991 онд БНАСАУ-д, 1992 онд ОХУ-д тус тус мэргэжил дээшлүүлж, 2006 онд “Монгол орны нөхцөлд галт хэрэглэлийн удаан хадгалагдах чадварыг үнэлэх нь” сэдвээр цэргийн зэвсэглэл, техникийн ухаанаар боловсролын докторын (Ph.D) зэрэг хамгаалжээ.
Тэрээр улсын болон салбарын 10 төслийг хэрэгжүүлж, судалгааны ажлын үр дүнгээр 21 нэр төрлийн дарь, тэсрэх бодис, сургалтын сум, гранат, хэрэгсэл үйлдвэрлэх арга зүй, технологийг боловсруулж, 31 ном, сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлэн, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл-60 гаруйг нийтлүүлж, доктор, магистр бэлтгэх, зэвсэг, галт хэрэглэлийн судалгааг өргөжүүлэх, үйлдвэрлэх, шинжлэх ухааны ололт, амжилт, онол, арга зүйг стратегийн ач холбогдолтой салбарт төвлөрүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй эрдэмтэн юм.
Сэтгэгдэл ( 0 )