Математик, тоон технологийн хүрээлэнгийн /МТТХ/ захиргаанаас жил бүр тодорхой сэдвийн дагуу ажилтнуудын хувь хүний хөгжилд зориулсан багц сургалтуудыг уламжлал болгон зохион байгуулдаг.
2022 оны хувьд хувь хүний хөгжлийн хүрээнд "Байгууллагын сургалтын лаб"-тай хамтран "Ажиллах бүтээмжийн ур чадварын" багц сургалтыг зохион байгуулж аравдугаар сараас эхлэн арваннэгдүгээр сарыг дуустал долоон удаагийн буюу нийт арван дөрвөн цагийн сургалтад нийт ажилтнуудаа хамрууллаа.
Мөн "Байгууллагын сургалтын лаб"-аас есдүгээр сард Удирдах ажилтны гурван удаагийн зургаан багц цагийн хичээлд хүрээлэнгийн захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, салбарын эрхлэгч нар бүрэн хамрагдлаа.
Ажилчдын бүтээмж сайжруулах сургалт доорх агуулгын хүрээнд явагдав. Үүнд:
Харин удирдах ажилтны сургалт нь:
Тус сургалтуудад хамрагдсанаар ажилтнууд хувийн зохион байгуулалт, төлөвлөлтөө сайжруулах, эрч хүчний менежмент болон цагийн менежментээ оновчтой удирдах, багаар ажиллах, төвлөрлөө сайжруулах, зөв дадал өөртөө бий болгох, муу дадал зуршлаас ангижрах сэтгэлийн тэнхээгээ хянах зэрэг төрөл бүрийн аргачлалуудад лекц, практик хослон суралцав.
Сэтгэгдэл ( 0 )