
Монгол улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн тушаалаар Х.Батнаран, Б.С.Будаев, А.А.Чимитов нарт шинжлэх ухааны докторын зэрэг тус тус олголоо. Эдгээр эрдэмтдэд өнөөдөр /2023.01.09/ ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл дипломыг нь гардуулж өглөө.
Х.Батнаран нь “Монгол орны царцаа (Acrididae)-ны биологи, экологийн судалгаа, хөнөөлөөс хамгаалах үндэслэл” сэдвээр Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа.
Б.С.Будаев нь “Хүн амын нас баралтыг бүс нутгийн түвшинд урьдчилан тооцоолох загвар боловсруулах нь” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа.
А.А.Чимитов нь “Хорт хавдрын оношилгоо, эмчилгээнд цусанд эргэлдэж буй хавдрын эсийн үүрэг” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа.
Сэтгэгдэл ( 0 )