Сонгинохайрхан дүүргийн хэд, хэдэн хорооны нутаг дэвсгэрт хөрсний ус их хэмжээгээр гарч, нийтийн эзэмшлийн зам талбайд халиа тошин үүсч, хүндрэлтэй нөхцөл байдал гардаг. ЗДТГ, Геодези, Усны барилга байгууламжийн газар, Онцгой байдлын хэлтэс хамтран 26, 40 дүгээр хорооны зааг хэсэгт халиа тошин үүссэн газар арга хэмжээ авч ажиллаж байна.
Энэ хэсэгт өмнө жилүүдэд 7, 8, 40 дүгээр хорооноос эхтэй булгийн ундарга ус халин, урсаж ирдэг байсан бол 2020-2021 онд хэрэгжүүлсэн “Хабитат” төслийн хүрээнд хөрсний ус зайлуулах шугам хоолойн сувагчлалын ажил хийсэн.
Дүүргийн ЗДТГ-аас Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ-тай хамтран нөхцөл байдал хүндэрсэн газарт хоёр автомашинаар 60 рейс буюу 1100 м.куб дайрга асгах арга хэмжээ авч, айл өрхүүд усанд автахаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.
Мөн Нийслэлийн Геодези, Усны барилга байгууламжийн газар зургаан авто машин, 10 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай баг суваг татан, ухлагаас гарсан мөс болог шороогоор далан босгох, цас мөсийг цэвэрлэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
Гал унтраах төдий ажил. Нүүхгүй бол давтагдана шдээ. Энэ айлууд ч гсн өөрсдийнхөа аюулгүй бдалд санаа зовох ёстой. Дандаа л бусад руу буруугаа чихэж блхгүй шдээ
Наад айлуудаа нүүлгээч, яах гэж болохгүй газар буусан юм бэ, газрын зөвшөөрөл өгсөн албан тушаалтанд нь хариуцлага тооцооч, СХД гэж Сумьяагийн суганы үснүүдээр дүүрсэн бүтэхгүй газар юм аа