Хөгжлийн банканд 2022 оны нэгүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,087.3 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 732.7 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна.
Нийт 16 төсөлд олгосон зээл хаагдсанаас 12 зээл нь бэлэн мөнгөөр, гурван зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл нь үнэт цаасаар хаагдаад байна.
Хөгжлийн банк нь 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 52 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29.4 хувь нь төрийн өмчит компанийн найман зээлдэгчийн 800.1 тэрбум төгрөгийн, 70.6 хувь нь хувийн хэвшлийн 44 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.
Эх сурвалж: Хөгжлийн банк
Сэтгэгдэл ( 0 )