ЧД | Халиа, дошин үүссэн газарт шуурхай ажиллаж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 13

Дүүргийн Онцгой комиссын даргын шийдвэрийн дагуу 23-р хорооны Зүрх уулын 3-р гудамж, Сурагчийн 50-604, Баян хайрхан зуслан зам дагуу халиа дошин үүссэнийг "Тохижилт үйлчилгээ" ХХК-ийн 2 албан хаагч, 1 машин механизмыг дайчлан газар дээр нь ажиллаж байна.

Нийтийн эзэмшлийн зам талбайн мөсийг цэвэрлэх, шуудуу татах, далан босгох ажлыг Онцгой байдлын хэлтсийн орлогч, хошууч Б.Амандых, 23 дугаар хорооны Засаг дарга Ц.Эрдэнэбадрах нар удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top