“Амар байна уу” үзэсгэлэн худалдаагаар 48.9 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 20

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас Сар шинийн баярт зориулан “Амар байна уу 2023”  үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны цогц арга хэмжээ зохион байгуулсан.

Тус арга хэмжээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үндэсний хувцас урлаач 371, бэлэг дурсгал үйлдвэрлэгч 190, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 453 буюу нийт 1000 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч оролцож, түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр бүтээгдэхүүнээ борлууллаа. Ийнхүү 45,000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэж, 230,000 гаруй иргэнд үйлчилсэн байна. Тодруулбал, үндэсний хувцасны чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг жижиг, дунд бизнес эрхлэгчид 13.8 тэрбум төгрөг, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид 10.6 тэрбум төгрөг, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид 24.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготойгоор “Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцлоо. Нэгдсэн дүнгээр нийт 48.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийн, ийм хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж чаджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top