Өнөөдөр /2023.02.24/ XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн сараар шинийн 5-ны өдөр. Өөрөөр хэлбэл энэ цагаан сарын шинийн 4 тасарч байна.
Зарим жилд шинийн өдрүүд давхцах, тасрах тохиолдлууд байдаг. Тухайлбал, 2011 онд цагаан сар хоёр шинийн нэгэнтэй байсан билээ. Өдөр давхцаж тасрахыг зурхайч нар сарны тооллын тооцоололтой холбон тайлбарладаг. Зүйрлэвэл нарны тооллоор зарим сар 30, 31, хоёрдугаар сар 28 хоногтой байдагтай ижил, ердийн зүйл юм.
Сэтгэгдэл ( 0 )