5 аймаг, 30 сумыг цахим хурлын тоног төхөөрөмжөөр хангана

2023 оны 03 сарын 11

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд тус яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-ийн II, III үе шатны санхүүжилтээр “Цахим хурлын тоног төхөөрөмжөөр хангах” гэрээг “Ай Ти Эс Өү” ХХК-тай байгуулан ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд төсөлд хамрагдсан Баянхонгор, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн БОАЖГ-ууд болон орчны бүсийн 30 сумын ИТХ, ЗДТГ, Увс аймгийн ЗДТГ, Говь-Алтай аймгийн ИТХ-ыг цахим хурлын тоног төхөөрөмжөөр хангах юм.

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны А/41 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж, захиалагчийн тавьсан техникийн шаардлагыг бүрэн хангасан, орчин үеийн техник технологийн дэвшлийг нэвтрүүлсэн 7 нэр төрлийн 120 ширхэг тоног төхөөрөмжийг өнөөдөр актаар хүлээн авлаа.

Гэрээний дагуу нийлүүлэгч байгууллага нь тоног төхөөрөмжүүдийг 5 аймаг, 30 сум тус бүрд тээвэрлэн хүргэж, инженер техникийн мэргэжилтнүүдийн баг угсарч суурилуулан ашиглалтын заавар зөвлөмж өгч хүлээлгэн өгнө. Өнөөдөр эхний ачаа барааг хүргэхээр баруун аймгийг чиглэлд хөдөллөө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top