Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 01

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Архангайн нутаг, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, маргааш өдөр Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар, маргааш зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

 

2023 оны дөрөвдүгээр сарын 06-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 2-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -12...-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна. 4,5-нд нутгийн өмнөд хэсгээр өдөртөө дулаарна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэнгэр эзэнтэн(67.161.103.94) 2023 оны 07 сарын 30

Улсын онцгой коммисын нарын бичгийн даргаар сонгогдсон АТГ ын комисор байсан галуун хүзүүт Баярхүү дээдсүүдийнхээ хийсэн үйлдлүүдийг хааж өгсөний хариу болж тушаал дэвшсэн гэдэг нь тодорхой галуун хүзүү нь богинносоор …

0  |  0
Top