ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 27

Өнөөдөр 2023.04.27. Билгийн тооллын 7. Монгол эх оронд маань нар 05 цаг 42 минутад мандлаа. 19 цаг 58 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 1 хэм, шөнөдөө -5 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Иранд Аюулгүй тээврийн өдөр бол ОХУ-д Парламентын, Словенид Эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг бослогыг дурсах өдөр, Якутад Бүгд найрамдах улсын, Молдавд Төрийн далбааны, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад Эрх чөлөөний, Сьерра-Леоне, Тогод Тусгаар тогтнолын өдөр юм.

Энэ өдөр Францын жүжигчин Анук Эме, Англи-америкийн дуучин, жүжигчин Шина Истон, Оросын дуучин, хөгжмийн зохиолч Стас Михайлов, Их Британийн жүжигчин, Алтан бөмбөрцгийн шагналт Салли Хокинс, Нидерландын хаан Виллем-Александер, Испанийн хөлбөмбөгч Исаак Куенка зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1965 оны энэ өдөр БНМАУ, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

2013 оны дөрөвдүгээр сарын 27-29-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал Улаанбаатар хотод болжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1945 оны энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайнаар Германы цэргүүдийг Финландын Лапландаас гаргажээ.

1960 оны энэ өдөр Того улс НҮБ-ын дэмжлэгтэйгээр Францаас тусгаар тогтнов.

1961 оны энэ өдөр Африкийн Сьерра-Леоне улс Их Британиас тусгаар тогтножээ.

1967 оны энэ өдөр Канадын Монтриал хотод дэлхийн үзэсгэлэн яармаг нээгдэв.

1981 оны энэ өдөр компьютерийн маусыг үйлдвэрлэжээ.

1992 оны энэ өдөр Югославын холбооны бүгд найрамдах улсын бүрэлдэхүүнд байсан Серби, Монтенегро улсууд тусгаар тогтнов.

Өнөөдөр үс засуулвал Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Эл өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top