БЗД: Сэтгэл зүйчдийн нэгдсэн уулзалт боллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 10

Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, иргэн цэргийн харилцааг хөгжүүлэх, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэхэд сэтгэл зүйчдийн оролцоо сэдвээр Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн болон зэвсэгт хүчний сэтгэл зүйч нар нөхөрсөг уулзалт хийлээ.

Уулзалтыг МЦНХ-ны эмэгтэйчүүдийн клуб болон Зэвсэгт хүчний Жанжин штабын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын хэлтэс хамтран зохион байгуулсан юм. Уулзалтад Ерөнхий боловсролын сургуулийн 34 сэтгэл зүйч, цэргийн байгууллагын 19 сэтгэл зүйч оролцож, туршлага мэдээлэл солилцлоо.

 

 

Эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх, эх орноо батлан хамгаалахад залуучуудаа бэлтгэх үйлст сэтгэл зүйчдийн оролцоо хамгийн чухал. Хүүхдүүдийн сэтгэл зүйг багаас нь бэлдсэнээр ирээдүйд эх орноо батлан хамгаалах үйлст хүчин зүтгэх залуучуудыг бэлтгэхэд сайн суурь болно. Тэр ч утгаараа хүүхэд, залуучуудад чиглэсэн олон ажлыг хамтран зохион байгуулахаар боллоо.

Уулзалтын үеэр “Бидний мэдэх хийгээд мэдэхгүй сэтгэл судлал” сэдвээр Монгол- Шведийн хамтын нийгэмлэгийн захирал доктор А.Малайка, докторант Б.Оюунномин нар лекц уншсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top