БЗД: Жишиг төсөл

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 15

Баянзүрх дүүргийн санаачилсан төслүүд улс, нийслэлийн хэмжээнд жишиг болон хэрэгжиж байна.

Баянзүрх дүүргээс 2022 онд санаачлан хэрэгжүүлсэн томоохон төслийн нэг бол "Бидний гудамж" төсөл. Яагаад томоохон гэж нэрлэх болсон гэхээр дүүрэг орон нутгийн хувьд аж ахуйн ажилтай л зууралдана уу гэхээс төсөв, хөрөнгө зарж гоё тохижилт хийх боломж хомс. Гэхдээ манай дүүргийн удирдлагын багаас "Ер нь яагаад гэр хорооллын иргэд хашаанаасаа гараад сайхан тохижилттой талбай, гудамжтай байж болохгүй юм" гээд төслийг хэрэгжүүлэхээр болж 9-р хороо Шархад орчимд 10 жилийн турш хогийн жалга байсан, хүн битгий хэл нохой ч явахааргүй хэсгийг сонгож автомашингүй, бүх насныхан амарч зугаалах боломжтой "Бидний гудамж" төслийг хэрэгжүүлсэн.

Төсөл ч үр дүнгээ өгч өнөөдөр 9,17,34-р хорооны иргэд, залуусын хэдийнээ очих дуртай газар болсжээ. Дулааны улирал тэнд хүүхдүүд шаагилдаж, залуус спортоор хичээллэж, ахмадууд хашаа хороогоо янзалж, мод тарьж, гэр хороололд байгаа "БИДНИЙ ГУДАМЖ"-аа тордож байна.

Цаашлаад энэ төслийг бусад дүүргүүд, аймгууд хүртэл хэрэгжүүлж жишиг болгож автомаштнгүйч, ээлтэй гудамжийг бий болгоод эхэлжээ. Байгаа цаг үедээ түүхийг бүтээж, хийвэл хийсэн шиг хий гэдэг шиг манай дүүргээс ээлтэй орчныг бүрдүүлэхийн тулд гаргасан 3Х3, "Бидний гудамж", орц гарц чөлөөлөлт, гарааш буулгаж тохижилтын ажлууд нийслэл, улс, дүүргүүдийн хэмжээнд жишиг болж, ажил хэрэг болж байгаад дүүргийн удирдлагуудын зүгээс дэмжиж, талархалтай хандаж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(204.111.170.39) 2023 оны 05 сарын 16

Ургах наран хорооллыг жишиг хороолол болгож тохижилтын ажил хиймээр юм даа.

0  |  0
Иргэн(202.55.188.83) 2023 оны 05 сарын 15

Гэр хороололд ийм саадтай газар дэмий байдаг. Бөөн архи уудаг хүмүүс цуглардаг

0  |  0
Зоригт (103.57.95.243) 2023 оны 05 сарын 15

Болио бль зайлцгаа. Сүртэй фсда нар шүү

0  |  0
Top