Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга А.Баяр зөвлөлийн гишүүн байгууллагуудад ажиллаж байгаа. Энэ хүрээнд өнөөдөр /2023.05.25/ дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангид ажиллалаа.
Нийслэлийн хэмжээнд гал түймэр унтраах, аврах 7 анги байдгийн нэг нь манай дүүрэгт бий. Тэр ч утгаараа ачаалал ихтэй ажилладаг. Гэсэн хэдий ч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажил санаачлан хийж байгаа талаараа Онцгой байдлын хэлтсийн дарга М.Пүрэвжав ярьсан. Тийм ч учраас энэ онд гал түймрийн нийт дуудлагын тоо өмнөх онтой харьцуулахад 22.4 хувиар, эрэн хайх аврах ажиллагааны дуудлага 14 хувиар буурсан бодит үр дүн гарчээ.
Урин дулаан цаг ирж байгаатай холбоотой үер, усны аюулаас иргэдийг урьдчилан сэргийлэх, өмнөх жилүүдээс энэ төрлийн ослын тоог бууруулахаар энэ жил илүү өргөн хүрээнд ажиллахаар говийн аймгуудаас алба хаагч нарыг ирүүлэхээр төлөвлөж буйгаа хуваалцаад техник хэрэгслийн хүрэлцээ таарууг хэллээ.
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга А.Баяр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хийхээр төлөвлөсөн үр дүнтэй ажлуудыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )