Өнөөдөр Дэлхийн тамхины эсрэг өдөр.
Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 32 дугаар чуулганаас 1988 онд тамхидалт, тамхины утаанаас үүдсэн хор хөнөөл, байгаль орчин, эдийн засагт үзүүлэх хор хөнөөл, гамшгаас хойч үеийнхнийг хамгаалах зорилгоор тавдугаар сарын 31-ний өдрийг Дэлхийн тамхины эсрэг өдөр болгон зарласан билээ. Энэ өдөр уншигч танд зориулан .
- Монгол Улсын нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг байна.
- Манай улсын хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татдаг бол 20 эмэгтэй тутмын нэг нь тамхи татдаг.
- Манай улсын 4 хүн тутмын 1 нь ажлын байрандаа дам тамхидалтад өртөж байна.
- Тамхины хэрэглээ дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрч, жилд 8 сая гаруй хүн тамхидалтын улмаас амиа алддаг байна. Эдгээрийн 1.2 сая нь дам тамхидалтын шалтгаантайгаар амиа алддаг аж.
- Тамхидалтаас болж нас барж буй тохиолдлын дийлэнх нь хөгжиж буй орны хөдөлмөрийн насны буюу 30-69 насныхан байдаг.
- Тамхины орцонд хүнцэл, аммиак, формальдегид, азотын хий зэрэг олон төрлийн үхлийн аюултай химийн хортой бодис байдаг. Эдгээр нь хорт хавдар, чихрийн шижин зэрэг олон хүнд өвчний шалтгаан болж байна.
- Тамхи татдаг хүмүүсийг тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад коронавирусээр 25 хувь илүү өвчилж, хүндэрдэг.
Сэтгэгдэл ( 0 )