ХЭҮК: Өнгөрч уй онд 1026 гомдол мэдээлэл шалгажээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 10

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоонд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийн хүрээнд өнгөрсөн 2023 онд нийт 1026 гомдол, мэдээлэл хүлээн авч, Комиссын гишүүний санаачилга, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр нийт 145 хяналт шалгалт хийж, шалгалтын үр дүнг үндэслэн Комиссын гишүүний шаардлага 26, Комиссын гишүүний зөвлөмж 61 хүргүүлж шийдвэрлэлээ.

-2024 оны 1 дүгээр сарын 1-нээс 31-ны хооронд нийслэл, дүүргээс 88, аймаг, орон нутгаас 22, нийт 110 гомдол, мэдээлэл хүлээн авсан. Үүнээс 2023 оны үлдэгдэл 41 гомдол мэдээлэл, 2024 оны 58 буюу нийт 99 гомдол, мэдээллийг шалгаж, шийдвэрлэсэн.

-ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас 2023 онд нийт 151 гомдол, мэдээлэл, 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс 31-ны хооронд 28 гомдол, мэдээлэл ирсний дагуу хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top