Үндэсний их баяр наадмын найруулагчаар Д.Баярбаатар сонгогдлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг эцэслэн томилох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Үндэсний их баяр наадам болон Дэлхийн адууны өдөрлөг арга хэмжээний уялдааг хангах хүрээнд зарим салбар хороодын чиг үүргийг өргөтгөн, нэмэлт ажлыг хариуцах шийдвэр гаргах асуудлыг мөн хэлэлцэв.

Сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан хоёр найруулагч болох “Скин эвент менежмент” ХХК-ийн найруулагч Б.Анар, “Бүжиг дэглээч Баярбаатар холбоо” НҮТББ-ын найруулагч Д.Баярбаатар нар өөрсдийн багийн бүрэлдэхүүн, ерөнхий төлөвлөгөөг танилцуулж, хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа нууц санал хураалт явуулжээ.
 


Хуралдаанд салбар хороодын 19 гишүүн оролцсон бөгөөд нийт төлөөлөгчдийн 84.2 хувийн саналаар “Бүжиг дэглээч Баярбаатар холбоо” НҮТББ-ын найруулагч Д.Баярбаатар Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар сонгогдлоо.

Хурлын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд, Үндэсний хорооны дарга Х.Ганхуяг Үндэсний их баяр наадмын найруулагчаар шалгарсан багт төлөвлөгөө, үйл ажиллагаагаа эцэслэн сайжруулах, салбар хороод төсвийн зардлыг бууруулах боломжийг судалж танилцуулах, мөн “Дэлхийн адууны өдөр”-ийн зохион байгуулалтын ажлын хэсгийн хурлаар холбогдох асуудлуудыг эцэслэн шийдвэрлэхийг үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.117) 25 минутын өмнө

Жилийн жилд чанар нь муудаж байгаа.

0  |  0
Зочин(103.229.122.40) 24 минутын өмнө

Ноднин олигтой юм хийгээгүй биз дээ

1  |  0
Top