МАН-ын УЗ | Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар батламжиллаа

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 05 сарын 01



Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, НИТХ-ын даргаар Д.Ихбаярыг батламжлах шийдвэр гаргажээ. Шийдвэртэй холбоотойгоор өнөө орой НИТХ-ын төлөөлөгчид ээлжит бусаар хуралдаж, Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар сонгох юм.

Ташрамд дурдахад НИТХ-ын Монгол ардын намын бүлгийн төлөөлөгчид энэ долоо хоноийн эхээр ээлжит бусаар хурлдаж НИТХ-ын дарга А.Баярыг огцруулсан билээ.

Д.ИХБАЯРЫН НАМТАР:

2002-2006 он МУИС-ийн МХСС-ийг Монгол хэл, япон хэл орон судлаач /БАКАЛАВР/

2011-2013 он Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Хэл шинжлэл /МАГИСТР/

2012-2015 он Их засаг олон улсын их сургууль, Эрх зүйч

АЖЛЫН ТУРШЛАГА:

2008-2009 он "Их засаг" олон улсын их сургуульд Гадаад харилцааны мэргэжилтэн

2009-2013 он "Их засаг" олон улсын их сургуулийн Лицей сургуулийн захирал

2013-2014 он Баянгол дүүргийн ЗДТГ-ын ГБХЗХХ-ийн дарга

2014-2016 он Баянгол дүүргийн ЗДТГ, ЖДҮДТ-ийн дарга

2016-2018 он Сонгинохайран дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн дарга

2018-2020 он Нийслэлийн МАН-Сургалт судалгаа олон нийттэй харилцах хэлтсийн дарга

2020-2021 он Нийслэлийн ЗДТГ-ын Нийслэлийн Засаг даргын Инноваци технологийн асуудал хариуцсан орлогч дарга

2021-2022 он Нийслэлийн ЗДТГ-ын Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол, ногоон байгууламж хариуцсан орлогч дарга

2020-2024 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн МАН-ын Бүлгийн дарга

2024 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн МАН-ын Бүлгийн дарга

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.160.61) 2026 оны 05 сарын 01

ИТХ юм уу намын төлөөлөгчдийн хурал юм уу\n

0  |  0
hotiin hvmvvs(74.110.124.254) 2026 оны 05 сарын 01

ajlaa sain hiij mongol ulsiinhaa hogjliig sain demjeerei

0  |  0
Зочин(59.153.112.191) 2026 оны 05 сарын 01

Учралын л суганы үс байна, өөрийн мэдэлгүй л болохоос мундаг л амьтан бололтой,

0  |  0
Top