МУ-ын Хоршоодын өнөөгийн төлөв байдлыг шинжлэн ХАА-н хоршооллыг хөгжүүлэх боломжуудыг тодорхойлох зорилгоор энэхүү сэдвээр судалгааны ажлаа хийсэн болно.
Манай орны хувьд ХАА бол томоохон салбарын нэг төдийгүй хөдөө орон нутгийн амьжиргааны түвшин доогуур ард иргэдийн амьжиргааг залгуулдаг нийгмийн хариуцлага өндөртэй салбар билээ. Үүний илрэл нь хоршоо бөгөөд 90 гаран жилийн түүхтэй энэхүү арга хэлбэр нь өөрийн онцлогийг уламжлан ирж Монгол орон зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотой Хоршоо гэсэн оноосон нэрээр нэрлэгдэх болсон.
Хоршоог хөгжиж байсан түүхэн үеүдийг хоршоонд ажиллаж байсан ахмад үеийнхэн өөрийн үзэл бодлоор хөгжлийн үечлэлийг гарган ирсэн ч үүн дээр шинжилгээ хийн 1990-2021 онуудын хооронд 4 үечлэлийг гарган санал дэвшүүллээ. Одоо 4дэх үечлэл дээр явагдаж байгаа бөгөөд 2010-2021 он буюу үйл ажиллагаа тогтворжилтын үе. Энэ үеүдэд хоршоог дэмжих төрийн болон олон төсөл хөтөлбөр, НҮБ-аас 2012 оныг Хоршооллын жил болгож байгаатай холбогдуулан хоршоог дэмжих олон арга хэмжээнүүд зохиогдохоор төлөвлөгдөж байгаа хэдий ч хоршооны тоо ихэсээд байх бус тэдний үйл ажиллагааг өргөжүүлэх, тэлэх арга хэрэгсэл ашиглавал илүү үр дүнтэй санагдлаа. Хэдий хоршоод жил ирэх тусам нэмэгдээд байгаа нь статистикийн тоо баримтаар харагдаж байгаач төсөл хөтөлбөрийн дагуу зээл тусламж авах зорилгоор хэдэн хүний бичиг баримтыг цуглуулан УБЕГазарт бүртгүүлснээр хоршоо байгуулан зээл тусламж авах хүсэл хүмүүсийн дунд байгаа нь хоршоо тоогоо нэмээд хөгжих бус тухайн хоршоодын үйл ажиллагааны цар хүрээ, гишүүд, ажилчдын тоогоор, үйл ажиллагааны тогтворжилтоор хоршооны хөгжлийг илтгэх нь зөв гэж үзлээ.
Хоршооллын хөдөлгөөн 90 гаруй жилийн түүхтэй ч хоршооны анхны хэлбэр буюу нэгдэл, нэгдэлжих хөдөлгөөнийг бидний эцэг эхчүүд, өвөө эмээ ахмад үеийнхэн мэдэхээс өнөөгийн залуусын сонирхдог зүйл биш болсон.
Одоо мөрдөж байгаа хуулийн хүрээнд хоршоод 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа боловч манай оронд хоршооны хөдөлгөөн эмх цэгц муутай, эрчимтэй биш өрнөж, байгуулагдсан хоршоодын олонхи нэн хангалтгүй ажиллаж байгаагийн нэг үндсэн шалтгаан нь яах аргагүй төр, төрөөс хоршооны талаар баримтлах бодлого бүрэн цэгцэрч чадаагүй байгаатай холбоотой гэж үзлээ.
Манай орны хувьд өнөөгийн байдлыг дүгнэхэд нийт 360 гаруй ХАА-н чиглэлийн хоршоо байгаагаас ихэнх нь дэд бүтэц муу, алслагдсан сум суурингуудад байгаа нь тэдгээр иргэдийн хоршин ажиллах арга ухаан, иргэд хоорондын итгэлцэл, багаар хамтран ажиллах чадвар сайтайг харуулж байна. Дэд бүтэц муу сум суурингуудад хоршиж ажиллах зайлшгүй шаардлага гардаг бөгөөд энэ нь өөрсдийн хүч бололцоо хүрэхгүй улмаас ченжүүдэд бага үнээр борлуулдаг нь зайлшгүй хоршихыг шаардаж байна.
Эдийн засагт түлхүү хувь нэмэр оруулдаг улс орны хоршоодын туршлагаас харахад ХАА-н хоршоодыг Засгийн газраас бүхий л талаар дэмжин тусалж эргүүлээд хоршоо зах зээл дээр байр сууриа олсон нөхцөлд эргүүлэн зээлээ төлөх хүртэл арга хэмжээнүүдээр хоршоодыг дэмжиж байгаа нь харагдаж байна. Хоршоодын менежерүүдээс авсан судалгаа, удирдлагаас авсан ярилцлага, хоёрдогч эх үүсвэрээс харахад төр засаг бодлогын хувьд, ОУ-ын донор байгууллагууд тусламжийн төсөл хөтөлбөрүүдээр хэдий дэмждэг ч хоршоодын үйл ажиллагаанд эерэг нөлөө ороогүй байгаа харагдаж байна. Энэ нь нэгдсэн стандарт дутмаг байгаа нь харагдаж байна.
Хоршоог хөгжүүлэх нь манай орон шиг хүн ам цөөтэй, өргөн уудам газар нутагтай хөгжиж байгаа орны хувьд богино хугацаанд боломжийн зардлаар олон ажлын байрыг бий болгох, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үр ашигтай сонгомол арга юм.
Санхүү-Эдийн Засгийн Дээд Сургууль
МВА хөтөлбөр
Магистрант Д.Мөнхзул
2011.11.11
Сэтгэгдэл ( 0 )