Дэлхийн хамгийн том хөлтэй аварга биет залуу хамгийн жижигхэн бүсгүйтэй “болзжээ”

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 30

Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннессийн номыг эрхлэн гаргагчид Кувейтын буяны байгууллагатай  хамтран нэгэн өвөрмөц “болзоо” зохион байгуулжээ.

Тэд манай гаригийн хамгийн том хөлтэй аварга биет залууг  хамгийн жижигхэн бүсгүйтэй  уулзуулжээ.

Одоо 19 настай өхөөрдөм хөөрхөн Энэтхэгийн Жоти Амжи  ердөө 58 см өндөр нуруутай нь шинэхэн танилынхаа хөлийн хуруунуудаас яльгүй том ажээ.

Харин 31 настай Мароккогийн Брахима Такиолахагийн хувьд  2,46 метр өндөр бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд эхний гуравт жагсдаг юм байна.

Түүний хоёр хөл арай өөр хэмжээтэй бөгөөд зүүн хөл нь 38,1см бол баруун нь 37,5см хүрдэг гэнэ.

Брахима Такиолаха нурууны чац өндрөөрөө бус “аварга заан тавхай”-гаараа Гиннессийн амжилтын номонд бүртгэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unshigch(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

Xajuud ni zulbsaga shig yum xaragdaj bn xexe

1  |  0
Top