Жирэмсэн одууд Майамаг зорих дуртай

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 31

Сүүлийн 20 гаруй жил Оросын алдартануудын гэргий  хилийн чанадыг зорин төрөх нь олширчээ.Тэд ихэвчлэн Израйль,АНУ,Английг зорих дуртай гэнэ.

Оросын анагаахын шинжлэх ухаан дэлхийд ноёрхсоор атал шинэ төрөх үрдээ зүгээр гадаад “брэнд” агаар амьсгалуулах гэж ч юм уу төрсөн газрын нэр хайрлах гэж хол газар  зорьдоггүй нь мэдээж.

Дуучин Жанна Фриске ч анхны үрээ Майамид төрүүлэхээр зорин иржээ.Сүүлийн 15 жил тасралтгүй энд амарсан түүний хувьд чийглэг дулаан агаар, намуун хэмнэлттэй орчинд тухлан суусаар дасжээ.Хамгийн гол нь тэр энд папараацчдын дурангаас  хэсэгхэн ч зайдуу энгүү тааваараа байдаг гэнэ.

Жанна Фриске энд ирээдүйн хүүхдийн эцэг,өөрийн нөхөр телевизийн хөтлөгч Дмитрий Шепелев болон гэр бүлийн хэдэн гишүүний хамт хүрэлцэн иржээ.

Сүүлийн үед Майамид Оросын гэлтгүй олон жирэмсэн одууд зорин ирдэг сувилалын шахуу бизнес хөгжжээ.

Таатай сайхан орчин бүрдсэнээс гадна ирээдүйн эхчүүдэд зориулсан амьсгалын болон бялдаржуулах дасгалыг заан бариа засал, суурь эмчилгээг сүүлийн үеийн шилдэг технологид тулгуурлан байгалийн сайхантай хослуулдагаараа давуу талтай байна.

Дашрамд хэлэхэд энд Бритни Спирс,Кристина Агилера,Жулия Робертс нар “тухалж” байсан юм.

Энд зөвхөн төрөхөд эмнэлэгийн зэрэглэл үйлчилгээнээс хамаарч  3500-10 000 долларын төлбөртэй гэнэ.

М.Мишээл

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top