Дэлхий дахинаар нэгэн долоо хоногийг үдэж, шинэ долоо хоногийг угтах гэж байна. Тэгвэл дэлхий нийтийн эдийн засгийн амьдрал улирч байгаа долоо хоногт ямар байв гэдэгт анхаарал хандуулъя. Долоо хоногийн ажлын сүүлчийн өдөр дэлхийн хөрөнгийн захууд дээрх гол гол индексүүдийн мэдээллийг харахад Америк болон Европын үйлдвэрлэл, үйлчилгээний үзүүлэлтүүдийг голлох индексүүд өсөлттэй байгаа бол Азийн Hang Seng, S&P/ASX 200 индекс уналттай тэмдэглэгдсэн байна. Уг нь Евро бүсийн хувьд нөхцөл байдал тийм ч тааламжтай бус байгаа. Европт хямрал үргэлжилсэн хэвээрээ байгаа. Хэдийгээр Киприйн банкууд үүдээ нээгээд байгаа ч, нөхцөл байдал сайнгүй хэвээрээ байгаа юм. Уг нь энэ долоо хоногт Европын холбооны улсуудын сангийн сайдууд, Олон Улсын Валютын Сантай хамтран Кипрт туслах зээлийг санхүүжүүлэх шийдвэрт хүрсэн. Киприйн банкны системийг аврах багц болох 10 хүртэлх тэрбум еврогийн зээлийн дийлэнхийг Европын Тогтворжуулалтын Сангаас, тодорхой хэмжээг ОУВС-аас гаргах ба зээлийг олгоход хэд хэдэн нөхцлийг тавьж байгаа юм. Тухайлбал, Кипр банкны салбарт шинэчлэл хийх, уг салбарын хэмжээг багасгах, 100 мянган еврогоос өндөр хадгаламжтай иргэдээс татвар хэлбэрээр хөрөнгө цуглуулах, уг зээлийг Лаики Банк, Киприйн Банк гэсэн гол 2 банкуудыг аврахад ашиглахгүй байх гэх мэт болон бусад улсын өр, татвартай холбоотой нөхцлүүд багтаж байгаа юм. Харин эдгээр нөхцлийг хэрхэн хангах вэ гэдэг дээр Киприйн эрх баригчид үргэлжлүүлэн санаагаа чилээх хэрэгтэй болж байна. Ер нь бол хямралт байдал аль ч улсыг дайрахгүй биш дайрч ирсэн. Харин хэрхэн даван туулах вэ гэдэг дээр тал талын арга хэмжээ чухал нөлөөтэй. Тухайлбал, Исланд Улс найман онд дэлхийн санхүүгийн хямралын шуурганд хүчтэй цохигдсон. Улмаар хүчтэй бүдрэх хэмжээнд хүрч байсан ч, бусад улсуудын нэгэн адилаар дампуурах банкуудыг аврах гэж зээл авалгүй, нийт ард түмний санал асуулга явуулж, татвар төлөгчдийн мөнгөөр гадаадаас хямралын өмнөх жилүүдэд Исландын банкуудад байршуулсан байсан хөрөнгийг аврахгүй гэсэн шийдвэртэйгээр банкны салбартаа “цэвэрлэгээ” хийж, хөрөнгийн урсгалд хяналт тавьсан нь зөв шийдэл болсон байдаг. Тэр хугацаанд олон хадгаламж эзэмшигчид дампуурсан банкинд хөрөнгөө алдаж, улс татвараа нэмэгдүүлэн, цалинг бууруулснаас гадна үнэ өсөхийн хэрээр бодит цалин буурсан бөгөөд санхүүгийн салбарыг эрсдэлтэй, хууль бус үйлдлээр хямралд оруулсан менежерүүд, улс төрчдэд эрүү үүсгэсэн байдаг аж. Яваандаа Исландын валютын ханш суларсантай холбоотой аялал жуулчлал эрчимжин, эдийн засаг эрүүлжиж, хямралыг амжилттай даван туулж чадсан үр дүнтэй жишээ байгаа юм. Нэг талаас энэ нь аврах хэрэггүй зүйлийн араас цаг, хөрөнгө зэрэг үнэт зүйлүүдийг зарцуулж, эргээд хямралыг ужигруулах шаардлагагүй гэдгийг илтгэх нэг жишээ гэхэд болох юм.
За Евро бүсийн өнгө төрх ийм байгаа бол АНУ-ын эдийн засагт зөөлөн бодлого давамгайлсан янзтай байна. Тус улсын Холбооны нөөцийн сан зээлийн хүүг нам дор барих бодлогоо үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Бодлогын хүү 2008 оны 12 дугаар сараас хойш 0% - 0.25% -тай байгаа юм. Зээлийн хүүг ийм бага байлгах нь аж үйлдвэржсэн орнуудын валютын ханшийг унагаах, хөгжиж буй орнуудад сөрөг нөлөө үзүүлэх зэрэг дам нөлөө үзүүлж байна гэсэн шинжээчдийн шүүмжид өртөөд байгаа. Гэхдээ өнгөрсөн 7 хоногт АНУ-ын Холбооны нөөцийн сангийн удирдагчид энэ шүүмжийг няцаасан. Тэдний үзэж буйгаар зээлийн бага хүү нь АНУ, Европын эдийн засаг буцаад сэргэхэд эерэг нөлөө үзүүлж байгаа гэнэ. Энэ нь эргээд гадаад худалдааны сувгаар хөгжиж буй орнуудын эдийн засагт ч мөн сайнаар нөлөөлөх аж. Холбооны нөөцийн сан энэ бодлогоо өнгөрсөн сард 7 хувьтай байсан АНУ-ын ажилгүйдлийн түвшин 6.5 хувиас бага болтол үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа нь тодорхой болоод байна.
АНУ-ын эдийн засагтай холбоотой ийм мэдээлэл байгаа бол манай мөнхийн хоёр хөрш болох Орос, Хятад улсууд байгалийн хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.Хятадын шинэ удирдагч Ши Жинпины анхны албан ёсны айлчлалаа ОХУ-д хийлээ. Хоёр талын удирдагчид энэ айлчлалын үеэр удаан жил яригдсан эрчим хүчний гэрээн дээр нэгдсэн шийдэлд хүрсэн юм. Тодруулбал, ОХУ-ын төрийн өмчит компани Газпром Хятадын талын түнш Хятадын газрын тосны үндэсний корпорацид 2018 оноос эхлэн жилд дор хаяж 38 тэрбум куб.метр байгалийн хий нийлүүлэхээр болж байна. Цаашлаад жилийн нийлүүлэлтийг 60 тэрбум куб.метрт хүргэх боломж бий гэдгийг Газпром корпорацийн захирал Алексей Миллер хэлсэн байгаа. Мөн Роснефть корпораци ч Хятадын газрын тосны үндэсний корпорацитай хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ. Харин анхаарал татсан нэг асуудал байгаа нь хоёр талыг нэгдсэн шийдэлд хүргэхгүй явж ирсэн гол асуудал болох үнийн тохиролцоо хэрхэн шийдэгдээд байгаа талаарх мэдээлэл гадагшилсангүй.
Гэхдээ манай хоёр хөрш ямар ч байсан эрчим хүчний эх үүсвэрийн өгөө авааны асуудал дээр тохиролцож байгаа нь манай тухайд ямар үр дагаврыг дагуулах бол гэдэг асуулт тавигдаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 5 )
bitgii surjigneed ***** niitlel bich
Орос бол олон жижиг улсаас бүрдсэн ХОЛБООТ улс ********** мөн л адил олон үндэстэнтэй дундын буюу ДУНДАД улс . Америк мөн л НЭГДСЭН улс одоо эхнээсээ задрах тийшээ хандаад эхэлчихсэн хүссэн хүсээгүй энэ НИЙЛМЭЛ улсууд задарч өөр өөрийн бууриа засна энэ цаг хугацааны л асууд****. Тэр үед манай хөрш хэн байх вэ... ЭЛЭГ НЭГТ МОНГОЛ АХАН ДҮҮС чинь манай ХӨРШ байх болно.
Narmaigiin heldeg zov shuu. Demjij baina.
Нармай гэж мудак минь Орос Хужаа хоёрт бид томорвол амархан боодоглуулна гэдгийг эхлээд сануульяа.Аятай
”Мөнхийн хөрш” гэж хэзээ ч байдаггүй юм. Энэ бол бусдад долдойдсон долдойгийн амнаас гаргасан үгийг ам дамжуулан ярьсаар үүндээ бүр бат итгэдэг болжээ. Хамгийн сүүлд гэхэд л Судан хоёр хуваагдаж шинэ шинэ хөршүүд үүсчээ. Бидний сайн мэдэх ЗХУ задарч шинэ шинэ хөршүүд үүссэн. Харин орос ********** хоёр биднийг кольцоонд байлгах бодлогоо барьсаар байгаа учир Казкастаныг манайтай хиллүүлээгүй гэдгийг ойлгох ёстой. ЗХУ задарсан юм чинь БНХАУ хэзээ нэгэн цагт задарана. Тэр үед манайх ямар улстай хиллэх тухайгаа одооноос бодож байх ёстой. ”Мөнхийн хөрш” гэсэн айлгах тоглоомоор толгойгоо уга****гамааргүй байна. Тэгээд ч энэ хоёр дандаа томоороо байгаа ч үү? үгүй ч үү? Мөнх юм гэж байдаггүй юм. Цагтаа энэ хоёр манай ИХ МОНГОЛ УЛС-ыг мөнхийн аварга том аймшиг гэж харж байсан билээ. Гэтэл одоо бид ямар байгаа билээ? Цаг хугацаа бүгдийг харуулах болно.