Холливудын одуудын дотор эв найртай хамгийн удаан “тэсэж” байгаа хамгийн өнөр бүл бол Бред Питт ,Анжелина Жоли нарын гэр бүл юм.Тэднийх одоо зургаан хүүхэдтэй Холливудад төдийгүй Америктаа ч дээгүүр тооцогдох эвсэг гэр бүл билээ.
Тэднийг Мэддокс Шиван, Пакс Тьен , Нокс Леон, охидуудыг Захара Марли, Шайло Нувель, Вивьен Маршелин гэдэг. Бүгд одоо эцэг эхийнхээ нэрнээс бүтсэн Жоли-Питт овогтой юм.
Мэдээж өөр өөрийн үзэл бодолтой ,хүсэл зорилготой бас шүтэн бишрэгчид нь тус тусдаа нэртэй одууд хойно айл гэрийн аар саар зөрчил гаралгүй яахав.
Сүүлийн үед энэ хоёр салж нийлэх нь тун ойрхон болоод байгаа ажээ. Байсхийгээд л жаахан "Тайм-оут"...
Хайр сэтгэлгүйдээ биш шүү дээ. Харин ч аугаа дурлалынхаа хүчээр арван удаа салж хорин удаа эвлэрчээ.
Дээр үеийн нэг онигоо санаанд орчихлоо.Хоёр найз уулзахдаа нэгэндээ авгайгаасаа салсанаа дуулгажээ. Дараа уулзахдаа эвлэрсэнээ дуулгаж.Ашгүй дээ.
Гэтэл дахин уулзахад бас л салчихсан байж.Хэсэг хугацааны дараа найздаа дахиад л салсанаа хэлжээ.Найз нь тэсэлгүй “Эртээдхэн уулзахад чи салчихсан л байсан шүү дээ” гэтэл алдарт салан нийлэгч шилээ маажаад “...Уг нь эвлэрчихсэн байсан юм л даа” гэжээ.Тэгэхээр нь нөхөр нь далан дээр нь алгадаад үзмэрч мэт “Та хоёр удахгүй нийлэх юм байна” гэж хэлчихээд “Яагаад” гэж асуух завдалгүй яваад өгчихжээ.Учир нь тэдэнд сэтгэл байсан болоод нааш цааш болоо шүү дээ.
Салах санал болгоныг Анжей гаргаж Бред эвлэрдэг нь ердийн тогтсон заншил.
Тэдний түнжин муудсан шалтаг болгоныг тоочилгүй аугаа их хайр, 6 хүүхдүүдийн аав,ээж үргэлж хамтдаа байх ёстой гэдэг бодол нь эргээд тэднийг элэг бүтэн эвсэг найрсаг болгож чаддаг.
“Айл гэр эвтэй найртай байвал даян дэлхийд энх тайван хамаагүй” гэсэн социализмын үеийн сайхан үг байдаг.Энэ үг одоо харин одуудад ч хамаатай юм шүү.
Америкийн алдарт жүжигчин, продюсер Брэд Питт\ Уильям Брэдли Питт \ William Bradley Pitt \ “Алтан бөмбөрцөг” шагналын эзэн\1995 \тэрээр “Оскар”-ын 4 удаагийн шагналыг\1996, 2009 ,2012 онд 2 удаа \ хүртээд байгаа юм.
Бред Питт 1963 оны 12 сарын 18-ны өдөр АНУ-ын Оклахом мужийн Шауни хотод маш их сүсэг бишрэлтэй айлын гэр бүлд төржээ.
Түүний эцэг Уильям Питт ачаа зөөврийн компанид менежер ,ээж Жейн Этта Хиллхаус нь орон нутгийн сургуульд багшилдаг байжээ.Түүний ах Дуг Питт,эгч Жулия Питт нар ч Бредийг төрсөн цагаас хойш нүүн ирж суурьшсан Миссури муж улсын Спрингфилдэд төрж өсжээ.
Багадаа Бред спортоор хичээллэн сургуулийн сайн дурын хөгжмийн бүлгэмд идвэхитэй оролцдог байжээ.
Дунд сургуулиа амжилттай төгссөний дараа тэрээр Миссури-Колумбийн их сургуулийн сэтгүүл зүй,реклам зар сурталчилгааны чиглэлээр суралцан төгсжээ.
Улмаар цаашид кино урлагт хүч сорихоор зориг шулуудан Бредли Питт нэрээ яльгүй өөрчлөн Бред Питт болгоод их урлаг руу ханцуй шамлан оржээ.
Мэдээж тэр босго өндөр кино урлагт халаасандаа гараа хийгээд “дуу исгэрээд” орж ирээгүй.Жолооч хийж үзэж.Тавилга ч зөөлөө.Харин «El Pollo Loco» ресторанд аварга том дэгдээхийний хувцас өмсөөд өөрөө хөгжин бүжиглэн зочдыг урин залдаг ажил түүнд илүү сонирхолтой байжээ. Бред зөвхөн дэгдээхийд жүжиглээд зогссонгүй жүжигчний дамжаанд идвэхитэй суралцах болжээ.
1987 онд тэрээр телвизийн олон ангит “Даллас” кинонд тоглосоны дараа дэлгэцэнд мэр сэр үзэгдэх болсон юм.
1988 онд Югославийн иргэний дайны сэдвээр газар дээр нь зураг авалт хийгдсэн “Нарны сүүдэр” киноны гол дүрд тогложээ.
Тус киноны зураг авалт хийгдсэн гол хэсгүүд нь алдагдсан байсан тул арваад жилийн дараа 1998 онд дэлгэцэнд гарсан байдаг.
Бред Питт 1991онд “Тельма ба Луиза “кинонд амжилттай тоглосоны дараа нэг хэсэг урилгад дарагдан “Тэнд гол урссаар”,”Намрын домог “,”Вампиртай хийсэн ярилцлага буюу вампирын амьдралын товчоо”,\ Том Круз ,Антонио Бандерстай хамтран \ “Долоо”\Морган Фримен ,Кевин Спейсийн хамт \ зэрэг кинонуудад амжилттай тогложээ.
Тэрээр 1995 онд “Арван хоёр сармагчин” кинонд тоглосон дүрээрээ “Оскар”-ын шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртжээ.
1997 онд “Долоон жил Түвдэд” кинонд тоглосоныхоо “ачаар “ Дэвид Тьюлисийн хамт насан туршдаа Хятадад зрочих эрхээ хасуулжээ.
Питт 1999 онд Чак Паланикийн найруулагч Дэвид Финчерийн бүтээсэн “Тулааны клуб” кинонд тоглосон нь түүнд алдар хүндийн титмийг авчирсан юм.
Мөн эртний Грекийн Гомерийн туульсаас сэдэвлэсэн “Трой” киноны Ахиллесийн дүр түүнийг манай гаригийн хамгийн секс-билэг тэмдэг болтол нь алдаршуулсаны зэрэгцээ чамлахааргүй шан харамж авчиржээ.
Үүнээс хойш тэрээр ихэвчлэн хошин аястай “боевик” кинонуудад жүжиглэх болжээ.
“Мистер,Миссис Смит”\ 2005 \ кинонд одоогийн эхнэр Анжелина Жолигийн хамт тогложээ.
2002 оноос Питт Женнифер Энистонтой хамтран “Plan B Entertainment” нэртэй продюсерийн компани, Холливудын гол кино студи болох “Paramount Pictures”-ийг Брэд Греэмийн хамт үүсгэн байгуулсан байна.
Түүний компани 2005 онд Жонни Деппийн гол дүрд нь тоглосон “Чарли ба шокладны үйлдвэр” кинонд продюсероор оролцсон бол хэсэг хугацааны дараа Анжелина Жолигийн гол дүрийг бүтээсэн “Аймхай Роберт Форд хэрхэн Жесси Жеймсийн амийг хороосон нь” кинонд хамтран ажиллажээ
“Paramount Pictures”- компани “Оскар”-ын шагналын эзэн “Тэрслэгч” киноны продюсероор хамтран ажиллажээ.
Бред Питт кино урлагаас гадна өөрийн анхны үндсэн мэргэжил болох рекламны салбарт чамгүй олсон нэгэн.
Америк даяар борлуулалтаараа алдартай “Heineken”- ний рекламд тоглож арлын Японы “Хонда Акура”-г Америкийн супермодель Татьяна Сороккотой сурталчилан “SoftBank” “,Edwin Jeans”-ийн рекламуудад амжилттай оролцжээ.
Бейсболийн менежер Билли Биний амьдралаас сэдэвлэсэн “Бүгдийг өөрчлөж чадсан хүн” кино түүнд ээлжит “Оскар” болон “Алтан бөмбөрцөг”-ийн шагналыг авчирсан байна.
Бред 1995 онд бүтээсэн “Гэр бүл” триллерт тоглож байхдаа эхнэрийн дүрд тоглож байсан Гвинет Пэлтроутай амьдрал дээр ч “нарийн нандин “холбоотой байжээ.
Гэвч тэд 1997 онд ямар ч хэл ам ,хэрүүл шуугиангүй “энхийн гэрээ”-гээ цуцалжээ.
Бред Питт 2000 оны 7 сарын 22-нд жүжигчин Женнифер Энистонтой гэрлэн тэдний хамтын амьдрал 2005 оны 3 сарын 25 хүртэл үргэлжилсэн гэдэг.
Тэдний салсан гол шалтгаан Питтийн хүүхдийг төрүүлэхийг хүсээгүй гэсэн шуугианыг Женнифер Энистонтой няцаадаг ч мэдээж үр хүүхэдгүй айл яаж аз жаргалтай байхсан билээ.
Бред Питт“Мистер,Миссис Смит” кинонд хамтран тоглосон Анжелина Жолитой жиг ургуулсан талаар хаа сайгүй шуугиж байсан ч Жоли Питтийн хүүхдийг тээж яваагаа 2006 оны 1 сарын 22 –нд олны өмнө зарлажээ.
Ийнхүү 2006 оны 5 сарын 27-нд Намибид охин Шайоло Нувель мэндэлсэн бол 2008 оны өргөмөл хүүхдүүд болох хүү Нокс Неон,охин Вивен Маршелин нар мэндэлжээ.
Питт Анжелина Жолигийн бүх өргөмөл хүүхдүүдийг үрчилэн авсанаар 6 хүүхдийн эцэг болжээ.
Анжелина Жоли 1976 оны 6 сарын 4-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод мэндэлжээ.Дэлхийн хамгийн хамгийн үзэсгэлэнтэй кино жүжигчин бүсгүйгээр нэрлэгддэг тэрээр киноны наадмын дээд шагнал болох “Алтан бөмбөрцөг”-ий г 3 удаа “Оскар”-ын шагналыг нэг удаа хүртээд байгаа юм.
Анжелина Жоли нилээд хэдэн жилийн өмнө анх жирэмсэн байхдаа “W” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би хүүхэд өргөж авах дуртай.Тиймдээ ч хэзээ ч жирэмсэн болохгүй гэдэг бодолтой байлаа.Миний хайрт Питт намайг ятгасанаар бүх юм орвонгоор эргэсэн юм.
Нью-Орлеан руу аялан Захар болон Маддоксоос хүүхэд үрчилж авах гэж байхдаа би түүн лүү харахад үрчилж авах гэж байсан хүүхдүүд тэрэнд нэг л дотно байхыг анзаарсан.Өөрийнхөө тодорхой хэсгийг түүнд зориулмаар үгээр тайлбарлаж болмооргүй хүсэл надад оргилж байсан юм “ гэж сурвалжлагчид хариулсан байдаг.Анжелина Жолигийн хувийн амьдрал ч Холливудын дурлалын баялаг намтартай одуудын адил “цэцэг цэврүү шиг цэвэрхэн” байгаагүй юм.
Эрэмгий дайчин төрхтэй Анжелина хуриман дээрээ хар савхин өмдтэй, цагаан футболкатой гарч ирээд цусаараа анхны хань Жони Ли Миллерийн нэрийг сийлж байсан гэдэг.
Билли Боб Торнтоны тав дахь эхнэрээр “тодорч “ явсан тэрээр маш хартай шазруун гэдгээ хэзээ ч нуудаггүй ажээ.Тэрээр түүнтэй хөндийрсэнийхээ дараахан “Би түүний урвалтын хариуг хэзээ нэгэн цагт хаширтал нь амсуулах болно.Гэхдээ түүнийг алж чадахгүй.Яагаад гэвэл түүний хүүхдүүдэд нь би хайртай. Тэдэнд эцэг нь хэрэгтэй “ гэж хатуурхаж байсан юм.
Анжелина Жоли “Надад мөнгө их хэрэгтэй” гэж ярих дуртай гэнэ. Тэр нь зургаан хөөрхөн хүүхэд нь талхны мөнгөөр дутсандаа биш билээ.Сүүлийн үед идвэхийлэн оролцох болсон НҮБ-ын энхийн элчийн хувьд буяны үйлсэд гар сунгахад ганц зоос ч багадахгүй л сануулж байгаа нь тэр ажээ. Тэрээр энэ хүмүүнлэгийн ариун үйлсдээ сэтгэл шулуудан урлагийн замналаа ч хойш нь тавихаар шийдсэн дуулдсан.
Анжелина Жолигийн туйлын хүслэн бол зөвхөн өөрийн нь гэрт өсөж буй хүүхдүүд бус таван тивийн хүүхдүүд эрүүл чийрэг айх аюулгүй эсэн мэнд өсөн торних юм.
Анжелина өөртөө төгс итгэлтэй хүчирхэг хүүхнүүдийн нэг бөгөөд тэрээр “ Би дэлгэцэн дээр ч амьдрал дээр ч ямагт давамгайлж байдаг нь надад аз жаргал авчирдаггүй.Тиймээс өөрөөсөө илүү намайг “захиран зарцуулж”чаддаг эр хүнийг илүү эрхэмлэдэг” гэж ярих дуртай.Дөч шахсан насанд алийг эс үзэхэв дээ.
Харин Бред Питтийг сонгосон нь тэрээр алдаагүй байж мэдэх юм.
Өдий хүртэл эвсэг найрсаг байж чадсан юм бол яагаад гэрлэлтээ батлуулдаггүй юм бол гэсэн эрээ цээргүй сониуч асуултын хариу болгон хуримын ёслолоо ч товлосон ч хааяа нэг техникийн шалтгаанаар “тайм-оут” авсаар байгаа.
Гэхдээ хожмын нэг өдөр хуримлахдаа тэд хуучин амрагуудаа урихаа мартаагүй
гэнэ лээ.
Л.Мөнхбат
Сэтгэгдэл ( 2 )
Bi yu gej bodo***dee mongold irj amidrav** zugeer yum
b**iar dontoi huuhen... huuchin avgai n ih daruuhan ayataihan daa