Амралтын өдөр тохиосон энэхүү арга хэмжээг Баянгол дүүргийнхэн үр дүнтэй тэмдэглэж өнгөрүүлсэн аж. Тухайлбал, тус дүүргийн иргэд Улаанбаатар их дэлгүүрээс баруун дөрвөн зам хүртэлх 840 метр квадрат газарт цуглан олон төрлийн ажил зохион байгуулжээ. Баянгол дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн нэгдэл, Боловсролын хэлтэс, Замын цагдаа, Нийгмийн даатгал, Татварын хэлтэс, Халамж үйлчилгээний төв зэрэг 18 байгууллага нэгэн дор иргэдэд үйлчилж, хэрэгцээтэй мэдээ мэдээллээр ханган ажилласан юм.
Баянгол дүүргийн Цэргийн штабыг төлөөлөн Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, мөн Монгол цэргийн баяраар Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулсан “Дөл” тоглолтын аваргууд энэ өдрийн үйл ажиллагааг чимлээ. Биеийн тамир, спортын хорооныхон ч шатар, даам, олс таталтын тэмцээнийг иргэдийн дунд зохион байгуулж, Эрүүл мэндийн нэгдлийнхэн идэвхитэй хөдөлгөөнтэй байхыг уриалан нийтийн гимнастик зохион байгуулсан аж. Мөн эрчим хүчинд хэмнэлттэй, бүрэн шаталттай зуухны захиалга авч, Хөдөлмөрийн хэлтсийнхэн аж ахуй нэгжүүдэд зарим ажил горилогчийг зуучлах зэрэг олон үйл явдал энэ үеэр өрнөв.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 3 )
ZUV ARGA HEMJEE BAINA. UUNIIG SAR BOLGON HEVSHUULBEL ZUGEER YUM SHIG SANAGDAJ BAINA. BIDNII TSUUHUN MONGOLCHUUD HUDULGUUNII HOMSDOLD OIRIIN 10 JILD IH OROJ BIE EEREE HOHIRCH BAINA. DEER NI HUJAAGIIN BUZARIIN HUNSEND DOTOROOSOO IH HORDOJ BAINA. ODOO AHIAD 10 JILIIN DARAA ERUUL HUN GEJ UGUI BOLOH NI. TEGEED EMCHILGEE ONOSHILGOO GEED BUGD URAGSHAA YAVAH NI!!! SEREMJLEGTUN!!! ANHAARAHTUN!!! TIIM UCHIR YADAJ UURSDUU HUDULGEEN HIIJ SAIN ALHAJ MONGOL TSAGAAN IDEEGEE URGUN IDEJ HEREGLEI!!! MONGOLCHUUDAA!!!
hahaha yagaad bgaam be?