Уул уурхайн яам, Зам тээврийн яам, ДОХ-ын үндэсний хороо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын авто замчдын холбоо хамтран санамж бичиг байгуулжээ. Агуулга нь Уул уурхай, авто замын салбарын аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байранд БЗДХ/ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх бодлого, хөтөлбөртэй болгох Азийн хөгжлийн банкны төслийн үр дүнг үргэлжлүүлэх тухай 6 талт Санамж бичиг юм байна.
Уг төслийн гол зорилго нь уул уурхай болон дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага болон холбогдох яам, агентлагууд дээр үйл ажиллагааг тогтвортой зохион байгуулах, ажлын байранд БЗДХ/ХДХВ/ДОХ-оос сэргийлэх бодлого, хөтөлбөртэй болгож, үндэсний хэмжээнд институтчилэх асуудал юм байна.

Сэтгэгдэл ( 0 )