Сингапурт Монголын иргэн О.Т 2012 оны 7 дугаар сард нас барсан талаар мэдээлж байсан. Тэгвэл энэ хэргийг шалгах явцыг түргэтгэж, нэмэлт мэдээлэл гаргаж өгөхийг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар Сингапурын Гадаад харилцааны яамны Консулын газрын Ерөнхий захирал Катерин Вонг Сио Пингээс хүссэн байна.
Мөн хоёр улсын иргэдийн зорчих хөдөлгөөн өсөж буйтай холбогдуулан иргэдтэй холбоотой гарч буй зарим асуудлын талаар харилцан мэдээлэл солилцжээ.
Цаашид Сингапур Улстай Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний талаар санал солилцож, тодорхой асуудлаар ноот бичиг солилцох журмаар асуудлыг харилцан шийдвэрлэж байхаар тохиролцсон байна.

Сэтгэгдэл ( 0 )