Литвийн Кариотишкес тосгоноос эртний 300 зоосон мөнгө хуванцар савын хамт мөн нөөшилсөн махны сав,шилний хэлтэрхий зэрэг олджээ.
Мэргэжлийн шинжээчдийн дүгнэлтээр зоосон мөнгөнүүд хуурамч болох нь тогтоогдсон байна.
Бид зөвхөн өнөө цагт мөнгийг хүртэл хуурамчаар үйлддэг гэж боддог нь андуу ташаа зүйл байжээ.
Аль XVI зууны үед ч энэ хандлага байсан байна.Гэхдээ” Юманд учир суманд занги “ гэж бий.
Эртний Литвийн уран дархцуул зүгээр л шунахайн сэдлээр халуунд халж хүйтэнд хөрж баахан тогоо дүүрэн хуурамч мөнгө цутгачихаагүйг түүх гэрчилж байгаа юм.
1535-1536 онд цутгасан мөнгүүдийг Литвийн болон Польшийн ван Сигизмунд I-ийн үед Орос-Литвийн дайны төлөөс болгон цутгаж байсан сонирхолтой түүхийг Тракайсийн түүхийн музейн түүхч, сэтгүүлч Саулюс Залис судалгаандаа тулгуурлан олонд дэлгэжээ.
“Хуурамч мөнгө жинхэнээсээ цэвэрхэн байдаг” гэдэг үг байдаг ч хот улсаа аварсан жишээ ховор билээ.
М.Мишээл

Сэтгэгдэл ( 5 )
Яг фашистуудаас нуусан б-а.Литвад дайны үед хэцүү байсан биз дээ.Үнэтэй вааранд нуух хайран штээ.Тэгээд л муу анзаарахгүй хуванцар түмпэнд ч юмуу хийгээ биз
Tiimee xuvantsar sav gee l medeegee no-toi bolgochix yumaa Xuvantsariig xezee gargaj avsaniig medex xun bainauu Ter uyed arai ugui baixaa
энэ олдвор 16-р зууны хэлбрээрээ шууд олдоогүй .Хожим эзэмшигч нь нуун д****д****сан байж болох юм.Учир нь тэндээс лааз****сан консерв гарсан байна.Мөнгө нь эртнийхээ.
ТЭР ҮЕД ХУВАНЦАР ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙЖ ЭЭ???
Huvantsar savand baisiimuu tegeed kkk