Нижгэр хурим хийж, олны нүдийг орой дээр нь гаргах дөхсөн дуучин Т.Номин буюу Миногийн гэрлэлт хоёрхон сарын настай байлаа. Дамбын Хишгээгийн хүү Х.Энхжинтэй дэр нэгтгэж, үнэтэй бэлгэнд “дарагдаж” суусан царайлаг бүсгүй нэг л өдөр гэрээсээ явахад хүрсэн гэдэг. Мэдээж хэрэг, олны танил сайхан бүсгүйчүүд ихэвчлэн бэлтэй эрийн цайг чанадаг бичигдээгүй хууль манайд бий. Тэр дагуу цөөн хэдэн дуу гаргаж, кино болон клипэнд тоглосон дүрээрээ олонд танигдах гэж хичээж яваа энэ шавилхан бүсгүйг хөрөнгө чинээгээрээ гайхуулдаг толгой баяны бэр болоход хүмүүс нэг их гайхаагүй. Гэвч тансаг хотхонд төвхнөж, үнэтэй машин хөлөглөсөн дуучин Миногийн амьдрал үлгэрийн гэмээр сайхан байж чадаагүй аж.
Шоу цэнгээн, мөрийтэй тоглоомноос салдаггүй эрх нөхрөө аргадаж зэмлээд ч тусыг эс олсон учраас салах өргөдлөө өгч шуугиан тарьжээ. Цаадах нь ч ээлжит амрагаа дагуулан наадам хэсч буй зураг нь хэвлэлд нийтлэгдэхэд Мино эцсийн шийдвэрээ гарган өрх тусгаарласан гэдэг. Хамгийн сонирхолтой нь, түүнийг өөр нэгэн хотхонд шинэ байр худалдан авч ээжтэйгээ цуг ороход “Баян нөхөр нь салахдаа багагүй мөнгө өгсөн байх. Тэр мөнгөө үрж дуусгаад дараагийн эрээ уургална биз” хэмээн хардах хүн ч цөөнгүй байлаа. Харин дуучин бүсгүй хамаг бүхнээ уудалсан нэгэн ярилцлагадаа “Би тэр айлаас зөвхөн хуримын даашинзаа л авч гарсан” гэж ярьжээ. Минод амьдралынх нь хамгийн аз жаргалтай дурсамжийг тээж үлдсэн хуримын даашинз чухал байсан гэх бөгөөд энэ гэрлэлт нь хөрөнгө мөнгөн дээр тогтоогүй, цэвэр хайр сэтгэл байсан хэмээн дурсчээ.
С.Цахиур
Сэтгэгдэл ( 8 )
taarch l tohirohgui bol zaluu saikhan bga deeree erthen salsan zuvuu chamaig hairlaj hundelehgui bol hezee ch chamd hani bolohgui amidral saikhan tsaashaa urgeljine uudrug baigaaraa uran buteeliin amjilt husie
Udam mu**** hunii huu tiim l baih um daa.
oligtoi mxxun bissh ertxen c**can ni zob oo jargakhgyi chi
2 sariin nastai jinhene hair gej bh uu.humuusee.
daraagiin hurimaa gaigui huntei hiigeesee dee.bas neg h**aaschinii udam moriitoi togloomchintoi na**dchihgui bol.deer ued ch gesen atmanii ehner atmantaigaa h**aaschinii ehner h**aaschintaigaa l suuc***san baidagsan.daraagiin nohoos n hen baih bol?azgui l baagii baih ndee.orovdmoor
achaani mashin duuren geriin ed ***shil bsan gene lee
ugui baihoo.90 saya tugrug hurimaar n tsuglaad 30-r n honeymoondchihson yum shig bna le.uldsen 60-g n huvagaad.belgend humuusees irsen buh beleg t******a avaad yavsan gesen.yadaj iimerhuu yuman deer shudarga handaach
энэ ямар азгүй з****уу вэ