Долоон хүн гэртэйгээ шатсан эмгэнэлт хэрэг нийслэлд дахин гарлаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Төмөр замын 361 дүгээр гарамын задгайд орших иргэн н.Эрдэнэбаатарын гэр өнгөрсөн шөнө шатсан байна. Галын улмаас гэрийн эзэн 29 настай Э, эхнэр 30 настай Б болон 0-5 насны гурван хүүхдийнхээ хамт шатжээ. Талийгаач н.Эрдэнэбаатарынх ам бүл тавуулаа бөгөөд тэдэнтэй хамт байсан хоёр хүн ч мөн шатаж нас барсан байна. Тэдний нэр, нас хүйс нь тодорхой бус байгаа аж. Одоогоор галын шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 6 )
ум маани бад мэ хум. юу гээч болоод л байна даа та минь
YU L BOLOOD BN DAA
Mongolchuud g**aar denduu ih naadaj baina.
burhan mini burhanij orond ochooroi.
oo yamar aimar yma be yu l bolood bna daa oirdoo g**aar ymar ih hun ***irch bna aa.
ай хөөрхий энэ г****ын асууд**** ойрд юу болоод байна даа.нэг хэсэг барилга дээрээс төмөр унаж хүн цохиж ****аад байсан.