Дижитал хамтлагийн дуучин Баавар шүүх хуралдаа ирээгүй гэх шалтгаанаар хоригдож байсан ч сахилгын өрөөнд байхдаа галд өртөж биеийнх нь 35 хувь нь түлэгдсэн. Эл хэргийн талаар өөрөө хэлэхдээ гал цахилгааны утаснаас гарсан байж болзошгүй бөгөөд түүнийг шатаж байхад харгалзагч нар тусламж үзүүлээгүйн улмаас амь насаа алдаж магадгүй хэмжээнд түлэгдсэн хэмээн гомдол гаргасан. Асуудал ийн өрнөж буй учраас Бааварт холбогдох хар тамхины хэргийг тодорхойгүй хугацаагаар түтгэлзүүлээд байгаа бөгөөд одоогоор Бааварын түлэгдсэн асуудал, галын шалтгааныг тодруулж байгаа юм.
Тэгвэл өнгөрсөн баасан гарагт хорих ангид гарсан галын шинжээчийн албан ёсны дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтээс харвал Баавар өөрийгөө шатаахыг оролдсон бололтой. Ямартай ч Баавартай хамт хоригдож байсан хоригдлуудын хэлснээр Баавар биедээ цэнхэр өнгийн, дээрээ “Оригналь асаагуур” гэсэн бичигтэй асаагуур байнга авч явдаг байсан гэнэ. Эл асаагуураа хааяа гаргаж хэрэглэдэг байсан бөгөөд ихэнхдээ ариун цэврийн цаасыг тамхины хэлбэртэй болгоод түүнийгээ асаадаг байсан аж. Өөрөөр хэлбэл тамхины оронд ариун цэврийн цаас татаж байжээ.
Хэдийгээр хорих ангийн харгалзагч нар Бааварыг сахилгын өрөөнд оруулахдаа шаардлагатай үзлэг, нэгжлэгийг хийсэн гэж байгаа боловч Баавар асаагуураа авч орсон байж болзошгүй байна. Учир нь түүний хоригдож байсан сахилгын өрөө буюу гал гарсан өрөөнөөс бусад хоригдлуудын мэдүүлсэн “Оригналь асаагуур” гэсэн бичигтэй цэнхэр өнгийн асаагуур олджээ. Уг асаагуурыг Бааварынх гэж шууд нотлох боломжгүй ч хэнийх болохыг нь тодруулахаар нарийн шинжилгээнд өгөөд байгаа гэнэ.
Харин шинжээчийн дүгнэлтэд дурьдснаар бол ил галын улмаас түймэр гарсан бөгөөд ийн тодорхойлжээ. “Тус өрөөнд гарсан галын байдал, шаталтын явц зэргээс үзэхэд ил галын улмаас гал түймэр гарсан байна /Ил гал гэдэгт лаа, зул, бамбар, тамхи, чүдэнзний болон халуун цогтой үнс нурам, тамхины асаагуурын гал зэрэг орно/. Мөн галын голомт нь тус өрөөний баруун урд буланд байсан орны толгойн орчимд болон хананы хэсэгт байжээ. Уг өрөөнд байсан гэрэлтүүлэг болон хяналтын камер, утааны дохиоллын системийн утаснаас оч үсэрч гал гарсан байх боломжгүй байна” гэж дүгнэжээ.
Мэдээж дүгнэлт гаргахаасаа өмнө хорихын өрөөнд ямар шалтгааны улмаас гал гарсан, галын голомт хаанаас үүссэн, уг камерийн өрөөнд байсан цахилгааны утаснаас оч үсэрч гал гарсан байж болох эсэх, гал өөр ямар хүчин зүйлийн улмаас үүссэн байж болох, галын тархалт ямар чиглэлтэй байсан талаар нарийвчлан шинжилсэн байна.
Сахилгын өрөөний гэрэлтүүлэг ханандаа бэхлэгдсэн зузаан шилэн бүрхүүлтэй төдийгүй гал гарсны дараа ч өрөөний гэрэлтүүлэг хэвийн ажиллаж байжээ. Харин хяналтын камерны холболтыг далд монтажаар хийсэн учраас ил гал гаргах ямар ч боломжгүй аж. Тиймээс хорих өрөөнд гарсан гал түймэр нь ил галын улмаас буюу хүний үйл ажиллагаатай холбоотой гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл хэн нэгэн нь галыг санаатайгаар тавьсан байж болзошгүй байна гэж үзжээ.
Бааварын хоригдож байсан өрөөнд түүнээс өөр хэн ч байгаагүй. Тэгэхээр Баавар өөрөө өөрийгөө санаатайгаар шатаасан байж болзошгүй юм. Хэрэв Баавар өөрийгөө шатааж хорихын өрөөнд гал тавьсан нь шалгалт, шинжилгээгээр батлагдвал Эрүүгийн хуулийн 153.2 буюу бусдын өмч хөрөнгийг галдан шатаах замаар санаатайгаар устгасан гэх хэргээр доод тал нь таван жилийн ял сонсож магадгүй юм.

Сэтгэгдэл ( 25 )
har tamhi zarj olon hun horduulsan novsh burhan ergeed shiitgej bna
10-r horoolold baihdaa l hun zodoj deerem hiideg haltar bastaan bsan sh de zangaa tavihgui yum da har tamhiniihaa hergees aigaaad gal tavisan bhaa daa
harah tsarainii l butrhgui gar do
Baavar tsaas ***taaj tatah gej bgaad g** **dsan bol nuurendee ih tylegdeh bsiin. Nyyr n gaigui ar heseg nuruu moroorooih tulegdsen ****oor ardaas n gadnii noloogoor ***taaj horloson n cameriin bichleg oldku baigaa 2 n bat**j bn daa hen neg n horloson.
KAMERT ASUGURTAI ORULSN HYANAGCH NAR HAMGIN IH BURUTAI BGA YMA URSDINHU TOLGOIG TSUSDAJ AJILGUI BOLLO AYAGUI BOL BAWAR AHASA AIGAD ASAGURTAINE ORULTSN BHA BAWARIG UB HOTIN IHENH NE HOGIN **** GJ DU 1TE HELH BH ENE UMURUD BGA GARUD HUDUNUS SAYHAN ORJ IRSN **** GARUD BGA ESWEL HAR TAMHINDA ILIRTSN MANGAR BATSANUD BGA BH MANAI UEINHN BOL BAWARIG YMRCH BSN SNAR YRHGUIE ****
BAWAR URIGU SHATAYA GJBODOGUI BHA ZUGERL UTAH GARGAJ USHIGLAH GJ BGDL GAL ALDAD BAMTSNDA TSAHILGANI UTSRU CHIHSN BH ERNE TGED BAWAR URLAGT YU HISN YM BE DUUCHIN GJ ARAI HELJ BOLHGUIE BAS HEDN HUN DARAMTLAJ BGD DUULUULJ HED TSAS OLDG BSN ENIG T1 BISH BOL HUN BUHEN MEDNE ERNE HAR BAGIN BUTELGUI HUN BSN 90 ONI SULCH 2000 ONI EHEN UEINHAN BUGD MEDNE ODO BAWAR SHORND ORWOL NUGU DERLHULJ DARMTLULJ BSN GARUDNE TEND UCHIRA OLTSN BAWARIG ESTOI AMITAN BOLGOH BHDA YNDA BAWAR MINE UILIN UR GJ...
Tarhi ugaah eeljit s***. Baavar buruutna oilgomjtoi
Unen yum uu? Kameriin bichleg l harah heregtei l dee. Ternees bish shorongiin heden nuhduus tiim meduuleg avah shig amarhan yum bhgui biz.
танхай зангаа тавихгүй бн шүүү айн яая гэхэв өөрийнх нь ......
ene zavaan tegnee davtan heregtei deer dahiad neg hereg hun daramt**dag deeremchin har tamhiar busdiig **dag buur neg harah tsarainii husrii tsaraitai uiliin ur gej ene dee odoo uuruu amitan boldoo
ene estoi byten onigoo bolloo! ene tegnee! sain shiitgeh heregtei!
ee onigoo odoo ianaa
Bichlegiig ni harj bj l humuus itgene shuu dee
ene yg tegj taarnaa huurhi nuguu ariunaa ba tuni nuhud ichij amidraasai erka ariuna bolon tuuni nuhud nowsh ymda kkk
Cameriin bichleg ni **ga bolson gej baigaa ym tegsnee asaaguur olood baavariih gej todorhoiloh gej oroldoj bna asaaguuriig ni olson ym chini bichlegee bas oloochee
hun tegj ***tsan bhad ter asaaguur ntr ni ch gesendee ***tmaar l yumdaaa...bur bichig ntr ni bsan ch geh shig hudlaa medelel yum shg sanagdaj bndaaaa
Har tamhkichin.mansuuragch baij yadsan bailgui dee.
Bitii ****tsgaa gadnii yvuulga
бүхэл бүтэн ****дарт шоронгоор нэг мөсөн сор з********аа шахжээ
Kameriin bichleg yagaad ustgasan be?
aaaa
herev tiim bol ta nar yah gej cameriin bichlegee ustgasiin be ter chne l nootoi bna tuunees baabar guai bol yu ch hiij medeh hun
huniig arai ch tegej bolohguieuurigu tegegui bh gej bodoj bn
huniig arai ch tegej bolohguieuurigu tegegui bh gej bodoj bn