Анугийн хайрт цээжин дээрээ “Чи миний үнэн хайр” гэж шивүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 03

Урд хөршид суралцан бизнесийн мэдлэгээ ахиулж буй дуучин Ану шинэхэн хайртай учраад их л аз жаргалтай яваа. Өнгөрсөн хугацаанд ажил, амьдралдаа анхааран дурлах ч завгүй явсан гэх тэрбээр энэ учралаа ихэд бэлэгшээдэг юм билээ. Тиймдээ ч амьдрал зохиох гэж яарахгүй, хоёр биеэ таньж мэдэхэд багагүй анхаарна гэдгээ дуулгасан. “Амьд барби” гэгддэг царайлаг дуучин бүсгүйн хайрыг булаасан азтай залуу нь чухам хэн бол  гэдэг нь нууц хэвээр.

Тэгвэл одоогоор эх орондоо ирээд байгаа дуучин Ану хайртай залуугийнхаа талаар бяцхан нууц дэлгэжээ. Царай зүс, бие галбир, авьяас чадвараас гадна ажил хэрэгч зантай, хөдөлмөрч бүсгүйд хайрлаж дурласан залуус олон бий. Харин тэр бүхнээс ялгарч чадсан азтай залуу нь дуучин Анутай учраад удаагүй байхдаа “Чи миний үнэн хайр” хэмээх чин сэтгэлийнхээ үгийг цээжин дээрээ шивүүлсэн аж. Дуучин бүсгүй ч романтик залуугийн сюрпризийг үзээд ихэд уярч, өөрийнхөө зүгээс хэзээ ч мартагдахааргүй нандин бэлгийг өгсөн гэнэ.

Хэдэн жилийн өмнө нэгэн залуутай учирч “Жинхэнэ хайраа оллоо. Тун удахгүй хуримын тов дуулгана” гэж байсан дуучин бүсгүйн мөрөөдөл талаар болсон. Тиймээс одоо шинэхэн хайр дурлалаа олны хэл амнаас холхон байлгаж, гэр бүлийн амьдрал хэдийд зохиох тухайгаа нууцалсан нь дээр гэж дуучин Ану үзжээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
az(103.10.22.106) 2025 оны 03 сарын 13

ene shibeesee mongotei zaluud vzvvldeg bh.tegeed tsaadah ni hoorood l mongoo halaas ruu ni hiideg yum baih

1  |  0
үнэн үгт(202.9.47.131) 2025 оны 03 сарын 13

чи миний үнэн хайр уранхолбоо гэж шивүүлсэн бол жаахан ч гэсэн итгэж болохын дотноссон хүүхэн болгондоо ганц шивээсээ харуулж болохоор уха****аг сонголттой үг шивүүлжээ тэр з****уу ккк

1  |  0
miss(202.126.89.177) 2025 оны 03 сарын 13

uyn genen um be. Chi minii hair gej hend ch uzuuleed chamd l zoriylsan um gej helj boloh l um bna sh dee kkkkkk hiimel modon hugshin ohin minee.kkkkk eleg hushluuuu kkkkkk.

1  |  0
со(202.72.245.105) 2025 оны 03 сарын 13

Энэ нэг хачин юмны юу нь хэнд тийм сонин байдаг гэж ингэж элий байлай юм бичдэг юм бэ.хүнд хэрэгтэй юм бичих нь яанаа.

1  |  0
Зочин(46.134.149.81) 2025 оны 03 сарын 13

Энэ одоо б****ай худлаа орил он тэнэг юмнуудийг сурт****чилаж байхийн оронд хуухэд з****уучуудад хэрэгтэй танин мэдэхуун сэдэвтэй зуйл тавиж байгаач энэ хуухэн юугаа хаана шивуулэх нь монголын ******жилд тийм чух**** гэж вв энэ хуухэн оороо ч гэн жаахан юмтай байх

1  |  0
Top