Бурханаар “бөөлжигч” цагдаатай зууралдав

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 03

Хөвсгөл аймгийн Галт суманд 20 настай нэгэн бүсгүй эрдэнийн чулуугаар бөөлжиж, бурханаар гулгиад сүйд болсныг уншигчид маань мэднэ. Дээд тэнгэрээс “заяатай” хутагт хувилгаадын хойд дүр хэмээн өөртөө итгэсэн мөнөөх бүсгүйг бөөлжих тоолонд нөхөр нь тусалж, аав нь бурханлиг охиноо сурталчлах гээд тун ч завгүй явсан. Тэр ч байтугай, тус аймгийн телевизийн захирал нь хүртэл ирж үзээд үнэмшсэн гэж байгаа. Ганданд суулгаад бурханаар бөөлжүүлж баймаар энэ хүүхнийг нутгийнхан нь эгээтэй л шилэн хоргонд хийгээд хотод авчирсангүй. Тэднийхээр бол, бурханлиг хүүхнийг Монгол Улсын Ерөнхийлөгч ивээлдээ авч, төр түмнээрээ өмнө нь сөхрөх ёстой байсан юм байх. Даанч тэгсэнгүй. Шинжлэх ухааны академийн эрдэмтэн доткорууд элгээ хөштөл инээлдээд хаалгаа ч нээх тэнхэлгүй суусан бол, эрүүл мэндийн салбарынхан “Мэдрэлийн эмчид үзүүл” гээд халгаагаагүй гэсэн. Энэ мэт инээдтэй жүжигт дасал болсон байлгүй дээ, тэд.

Уг хэрэг явдлын улмаас аймгийн удирдлагууд нь бурханаар “бөөлжигч” бүсгүйн гэрт очиж, учир байдлыг лавлахад юу ч харагдаагүй аж. Ходоодонд нь хоёр дархан суугаад бурхан урлаад байдаггүй л юм бол, чухам хаанаас нь ингэж бурхан “ургаад” байдгийг мэдэх юм алга. В.Мөнгөнчимэг бүсгүйн бөөлжих бурхан дууссан уу, яасан. Шалгалтаар ирсэн хүмүүсийн өмнө бурхан битгий хэл, будаагаар ч бөөлжөөгүй юм гэдэг. Ингэж байтал түүнд бурхан худалдсан гэх нэгэн эмэгтэйн яриа энэ жүжигт цэг тавьсан. Гэр бүлээрээ жүжиглэх авьяастай гэдгээ нутгийнхаа зон олны өмнө яруу тодоор харуулсан тэр айл гэрээсээ ч цухуйх нүүргүй болоо биз. Гэхдээ улс орон даяар сүржигнэж, худал мэдээллээр олныг хуурсан бурханаар “бөөлжигч” бүсгүйд хариуцлага тооцох ёстой. Тиймдээ ч аймгийн цагдаагийн байгууллагынхан В.Мөнгөнчимэг бүсгүйг залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэнэ.

Р.Есүй  

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өороө(49.0.201.130) 2025 оны 03 сарын 13

бурхан шиг ариухан хүүхдүүдэд 10цэцэрлэг бариад өгчихөөр мөнгө манаи луиварчид идчихээд баихад харин ч бөөлжөөд ч болсон бии болгоод баигаа нь яамаидаа

1  |  0
өороө(49.0.201.130) 2025 оны 03 сарын 13

бурхан шиг ариухан хүүхдүүдэд 10цэцэрлэг бариад өгчихөөр мөнгө манаи луиварчид идчихээд баихад харин ч бөөлжөөд ч болсон бии болгоод баигаа нь яамаидаа

1  |  0
shivshig(182.160.28.159) 2025 оны 03 сарын 13

mongolin niigem heterhii haranhui bolsni neg uzegdel.nudnii bulai iim munhaguudad hariuts**** huleelgeh estoi.irvaa tsarailchaad ***iin sanaatai novsh

1  |  0
ttj(202.179.10.150) 2025 оны 03 сарын 13

shorond n xataa ard tvmniig xuurch boldoggvi wm gedgiig busad n anxaarch abag

1  |  0
nijlk(182.160.42.33) 2025 оны 03 сарын 13

tv 9 iinhen uursduu l surjigneed l bn sh de

1  |  0
bogoo(122.201.18.227) 2025 оны 03 сарын 13

ehleed Oriflame-n Oyungerel guaig shuusen n deer bailgui dee.Ter hun bol ene ohini derged buren bolovsorson gej helj bolohor hun bizde!!!!! kkk

1  |  0
nana(202.126.91.149) 2025 оны 03 сарын 13

hiih yma olj ydsan ymnud bhima zuger suuj bgad ulsar tetguuleh gesen ym bhda uursdiiguu ingej ewgui baid**d oruulad bhda yahawde muruuruu l bhgui\

1  |  0
zochin(202.126.89.193) 2025 оны 03 сарын 13

ene chin 13oni saihan onigoo bnadaa setgetsiin owctei ymnuud yaj bodohooroo tegdeg bnaa

1  |  0
123(202.70.36.98) 2025 оны 03 сарын 13

цагдаа магдаа нь юу вэ дагаад намираад байсан нөхдүүд л шившиг

1  |  0
дамба(202.9.47.130) 2025 оны 03 сарын 13

1990ээд оны үед биенээсээ г а л гаргадаг гэж бас ********ан амьтан хүн үймүүлж бүр улсаас хүртэл байр нтр өгч байсан нэг түүх бий шүү.Одоо тэр эгчтэй нь цуг шар хаданд аваачих хэрэгтэй.Бүр тэр менежер аавтай нь хамт.

1  |  0
erka(122.201.18.22) 2025 оны 03 сарын 13

t1 ym aa engej baihaar zugeer baij baihgui

1  |  0
odko(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

medrel muutai argaa barsan b**ai huuhen naanadaj nutgaa tsaandaj uls ornooo ichgewter baid**d oruulj bg hariuts**** huleelgeh heregtei

1  |  0
odko(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

medrel muutai argaa barsan b**ai huuhen naanadaj nutgaa tsaandaj uls ornooo ichgewter baid**d oruulj bg hariuts**** huleelgeh heregtei

1  |  0
дэндэв(202.9.47.131) 2025 оны 03 сарын 13

ээ базарваань гэж Жанрайсэг бурханаар бөөлжинө гэж дөвчигнөөгүй нь яамай даа

1  |  0
1212(182.160.45.252) 2025 оны 03 сарын 13

шоронд хий

1  |  0
Tseeke(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

Завхарсан явцгүй юм сэтгэж нэр нүүрээ барж байснаас мөрөөрөө ********өө унжуулаад явж байхгүйдээ хүүхэн минь

1  |  0
Top