Таны нэр сонгогчдын нэрийн жагсаалтад байна уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 04

Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр буюу сонгуулийн тухай хуульд заасны дагуу насанд хүрсэн нийт иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалтыг хуулийн хугацаанд өөрийн байгууллагын www.burtgel.mn цахим хуудаст байршуулсан.  Тэгвэл гуравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар уг сайтаар 45384 иргэн хандалт хийж өөрийн мэдээллээ шалгажээ.

 Иргэн Та Улсын бүртгэлийн ерөнхий газрын энэхүү цахим хаягаар орж нүүрэн хэсэгт байрлах  “Ерөнхийлөгчийн сонгууль 2013” цонхны “энд дарна уу” гэсэн хэсгийг даран нэвтэрч ороод регистрийн дугаараа оруулж зөвхөн өөрт хамааралтай мэдээлэлтэй танилцаж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах боломжтой юм.

Хэрэв таны мэдээлэл бүртгэгдээгүй юмуу зөрчилтэй байвал зөрчлийг арилгуулах талаар өөрийн оршин суугаа харъяа сум, дүүргийнхээ иргэний бүртгэлийн тасагт хүсэлтээ гаргах боломжтой. Мөн та Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртэгдсэн байвал өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэрийн өмнөөс санал өвөх өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагад бичгээр гомдол гаргах эрхтэй. Энэ талаар улсын бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 утсанд холбогдож өөрт хэрэгтэй зөвлөгөө, мэдээллээ авч болохыг УБЕГ-аас анхаарууллаа.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ee(91.188.57.174) 2025 оны 03 сарын 13

ene sait ruu ni orson ch ter tsonh ni ajillahgui baina.zasaad egeech!

1  |  0
Top