Ховд аймгийн Булган суманд 2013 оны 04-р сарын 02-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөрийг зэвсэглэсэн гэмт этгээдүүд буудан амь насыг хохироосон хэрэг гарлаа.
ЭМГЭНЭЛ
БАЯРСАЙХАНЫ ТӨМӨРЧӨДӨР
1990 - 2013 он
Монголын Цагдаагийн байгууллагын ажилтан, бидний журмын нөхөр цагдаа, цагдаагийн дэд ахлагч Баярсайханы Төмөрчөдөр нь 2013 оны 04 дүгээр сарын 02-ны шөнө албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт алтан амиа алдаж, бидэнд нөхөж баршгүй гарз учирлаа.
Тэрээр 1990 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрж, 2007 онд аймгийн ерөнхий боловсролын дунд сургууль, 2011 онд Их Засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, улмаар 2013 оны 03 дугаар сараас ажил, хөдөлмөрийн гараагаа Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын Булган сум дах сум дундын цагдаагийн тасагт цагдаагаар томилогдон ажиллаж, цагдаагийн шинэ залуу боловсон хүчний нэг байсан юм.
Б.Төмөрчөдөр нь төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж, гэмт этгээдийн үйлдлийг таслан зогсоох гэж байгаад гэмт халдлагад өртөн харамсалтайгаар алтан амиа алдсанд гэр бүл, төрөл төрөгсөд болон Ховд аймгийн цагдаагийн газрын хамт олонд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Түүний эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг, гэгээн дүр төрх тань бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд дурсагдан үлдэх болно.
Мөрдөс нэгт нөхдийнхөө ариун жагсаалд нэр тань мөнх байж тангарагийн хуудсанд үзэглэсэн гарын үсэг тань тодоос тод байх болно.
Энхжингийн орноо үүрд амгалан оршоорой.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сэтгэгдэл ( 11 )
Ум мани бад мэ хум Хайран з****уу хүү
hasaraa chi yn aimar ner oortoo ogtsiin gemt heregten gej ymar hvn bdag t**aar zahaas n ch boltugai medehgvi batsaan baij bitgii olon ym yrij bichij bai za yu.chi nusaak bol hulgaichiin surgaar l omdondoo tavih biz hahaha mongoliin tsagdaa erelheg z**uusaaraa vvrd baharhaj baisan ts****daa ch baharhah bol ok
negent ajil turuluu hiij yavaad bysdiin gart ami nasaa harams**taigaar **daj bhad ter hunii ar gert asar ih mungu tugrug uguh estoi shuu dee emgenel ilerhiilehees gadna ingej ar gert ni tyslah estoi shuu dee tsagdaagiin erunhii gazar anhaar**daa avah estoi shuu dee
Mongol tsagdaagiin baharh**
jinhene baatar shudraga juram **i esgui bol tsagdaagiin deed ***n**iig nehen olgii
jinhene baatar shudraga juram **i esgui bol tsagdaagiin deed ***n**iig nehen olgii
Хасар гэж баагий бол бага насны охин хүчиндээд шоронд бандидуулж бандидуулж гарч ирсэн баагий бна өөөө ха ха арай ч дээ хүний зовлонгоор....
Xasar chi unexeer yduu bn da....... Tsagaa bolgon iim bish.... Ene Bol baatar gemt xergiig Taslan zogsooj bgd ami uregdsen...... Cham shg amitan moron omdondoo sheet bsan biz xarchaad
Hoh cheni muusain buunii nohoi nuud hvntei zuw harit***g bol hvndliishde muusain *****nuud
4sariin 20 boloogui bgazdee zuw bicheechee saraa udruuu
um ma ni bad mi hum