1996 оноос эхлэн дэлхий даяар нэрд гарч, охид залуусын шүтээн болж байсан алдарт “Backstreet boys” хамтлагийг мэдэхгүй хүн ховор биз. Дуулсан дуу бүр нь хит болж, хайрын захианд дарагдаж явсан арын гудамжны хөвгүүд өдгөө гучин нас хэдийнэ гарсан идэр залуус болсон. Тэдний алдрын замнал нэлээд хугацаанд үргэлжилсэн ч дуучид тус тусынхаа замыг хөөж, зарим нь бүр ганцаараа дуулж хүртэл үзсэн гэдэг. Тэгвэл одоо хамтын уран бүтээлээ үргэлжлүүлж эхэлсэн “Backstreet boys” хамтлагийнхан Азийн орнуудаар аялан тоглолтоо хийх гэж байгаа.
Энэ таатай мэдээллийн араас тус хамтлагийг Монголд ирэх гэж байгаа тухай яриа олны анхаарлыг татаж эхэллээ. Тухайлбал, алдарт хамтлагийг эх орондоо урьж тоглуулах саналыг “Хүмүүн фильм” продакшныхан тавьсан гэнэ. Өнгөрсөн жил тус продакшныхан “Evento” компани, Монголын залуучуудын холбоотой хамтран “Michael Learns To Rock” хамтлагийг урьж байсан билээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 10 )
yamarch bsan irvel uzne gants duunuudig n sonsdog hamtlag
Яг ирж харагдаач монголчуудаа худ**** мэдээлэл өгө хэрэг байгаа юму дараа нь худлаа гэдэг нь мэдэгдхээс л хойш
Iim tom hamtlag irle gej bodohod hna togloh be utgaguin saila beldheer sabaa beld
ugaasa hudlaa medeelel bna
Irehgui ee naadah chiin hudlaa
oddiin neriig barj biznes hiihe boliosoi
oddiin neriig barj biznes hiihe boliosoi
oddiin neriig barj biznes hiihe boliosoi
irne gej bodoj bn
iruulk bolno . ireh ni todorhoi