Хоёр дахь охиноо төрүүлээд удаагүй байгаа топ бүсгүй кино урлагаас холдохыг хүсээгүй бололтой. Биеийн галбираа гайхалтай хэвээр нь хадгалж чадсан түүнд загварын шоунд оролцох, реклам сурталчилгаанд тоглох саналаас илүүтэй кинонд тоглох нь илүү таалагдсан аж. Тиймдээ ч найруулагч, жүжигчин Б.Навчаагийн хийж буй “Ларьдма” хэмээх өвөрмөц киноны гол дүр дээр ажиллахаар болсон гэнэ.
Олонд ааштай, адтай дүрүүдээрээ танигдсан жүжигчин Б.Навчаа урьд нь “Хэцүү анги”, “Рашаантын 18” зэрэг киногоо амжилттай хийж байсан. Харин энэ удаа охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг уран бүтээлээрээ дуугарч, нийгэмд дохио өгөхийг хүссэн аж. Түүний уран бүтээлийн талаар “Туулж өнгөрүүлсэн хэцүү амьдралынхаа талаар кино хийж байна” хэмээх хардах хүн цөөгүй байгаа ч найруулагч эмэгтэй арай өөрөөр тайлбарлажээ. Уг кино нь нийгэмд далд буй гэр бүлийн хүчирхийлэл, охид эмэгтэйчүүдийн зовлон шаналлыг зоригтойгоор илчилж, үзэгчдэд нэгийг бодогдуулах бүтээл юм байна.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 1 )
2 ***** taarch dee