Газар газрын хуримын зан үйл онцлог л доо.Гэхдээ Африкийн Кени улсын хуримын залуус эр эм нь ялгагдахгүй ижилхэн хувцсаар гоёсон зургийг олж хараад тайлбар сэлтийг нь анхааралтай уншсан юм.
Үнэхээр залуус бүгд эмэгтэй хүний хувцсаар гоёжээ.Энэ нутгийн ёсонд эрчүүдэд нь эмс хүүхнүүд насан туршдаа ямар хүнд хэцүү хувцас эдэлдэг юм бэ? гэж ой тоонд нь ортол нь бүтэн сар эхнэртэйгээ ижилсдэг эртний заншлаа хадгалан үлджээ.
Аялал жуулчлал,алба амины хэргээр та бүхэн Кени улсаар хаа нэгтэй дайрж л таараа. Тантай сахалтай, палаажтай бас трико , нарийхан туфли өмсөн гунхалгүй эв хавгүй алхах эрчүүд таарвал бүү гайхаарай.Тэр чинь ижил хүйстэн биш зүгээр л хуримласныхаа төлөө нэг сарын хугацаагаар “эр хүн байх” эрхээ түр түдгэлзсэн шинэхэн хуримлагч залуус юм байна шүү.
М.Мишээл

Сэтгэгдэл ( 2 )
avuushtai zanshil bna bi eregtei l dee gehdee t**agdaj bna hugjiltei ch yum shig
Браво.Хөгжилтэй бичжээ.Амжилт сэтгүүлчээ